Бага байхын л жаахан охин бусдад ямар нэг зүйл бэлэглэхийг ихэд хүсдэг байж билээ. "Энэ хүнд л тийм бэлэг бэлдээд өгчихвөл" гээд л ямар нэг зүйл өгөх гээд дайрчихна. Тийм ч их мөнгөгүй, элбэг дэлбэг гээд байх зүйл үгүй мөртлөө миний сэтгэл энэ дэлхийн бүх хүмүүст ч хуваалцаж хүрэхээр тийм агуу их гэдгийг би гэхдээ мэднэ ээ. Хүний сэтгэл тийм л байх хэрэгтэй мэт. Сэтгэл зүрх хэзээ ч ямар нэг мөнгөн тэмдэгтээр, гялалзаж, гэрэлтсэн эд зүйлсээр хязгаарлагдаж үл болно. Дотно гэж боддог найзууддаа, энхрий гэж боддог дүү нартаа, элбэрэлт хэмээн хүндэлдэг ижий аавдаа сэтгэлээ гаргаж, юу ч хамаагүй, мөнгө хэрэглэсэн хэрэглээгүй сэтгэлээ л шингээсэн тийм л нэг дурсгалт зүйл бэлдэж өгдөг байсансан. Яагаад ч юм ижийдээ төрсөн өдрөөр нь шүлэг зохиож биччихээд нэг их сайхан санаа амарч, ижийгээ түүнийг уншаад охиныхоо хайрыг мэдэрч байгаа даа гэж бодох тусам сэтгэл улам тэнийрч, нэг л сайхан болно. Яагаад ч юм найздаа жижигхээн гараараа урлаж хийсэн боодол бэлэг өгчихөөд хүни...