Амьдралын шалгуур...
Амьдралд хүн болж төрөөд хүмүүний нэн тэргүүнд хийх зүйл бол өөртөө ямар нэгэн том зорилго тавьж, түүндээ хүрэхийн төлөө зүтгэж, хичээж, амьдардаг. Тэр нь юу байж болох, юу вэ гэдэг нь хорвоо ертөнцөд цор ганц орших хүн таны бодож тунгаах хэрэг. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн зорилго адилгүй. Тийм ч учраас бидний гишгэж байгаа жим, алхаж байгаа зам өөр өөрийн гэсэн хүрэх газартай. Гэхдээ, миний бодлоор хүн яг таг гээд зорилгоо тодорхойлчихдоггүй, харин жижиг жижиг зорилгуудыг өмнөө тавьснаар эцэст нь амьдралынхаа зорилгоо юу болохыг ухамсарлаж, сая нэг тэр цор ганц зорилго уруугаа тэмүүлдэг юм шиг байгаа юм. Үүнийг бичиж суугаа өнөөдрийн минь зорилго уншигч та бүхэнд бидэнд тэр том зорилгод хүрэхэд тулгардаг саад тотгоруудыг тодорхойлоход оршиж байгаа юм. Нэг ёсондоо энэ нь амьдралын танд тавьж буй насан туршийн чинь үнэ цэнийг илэрхийлэх шалгуурууд юм. Амьдралын үнэ цэнээ мэдэрч ойлгосон, аливаа зөв бүхнийг эрхэмлэгч, зүрх сэтгэлээ чагнан сонсогч, тавьсан зорилгодоо үнэнч хү...