"Хар тамхи"
Чи бол хэзээ ч татаж үзээгүй тийм тамхи Чимээгүй намайг соруулж уусгах хортой тамхи Лайтай, чамаас гарах үнэхээр хэцүү Лаана, аймар ихээр нь татаад арай л дэндүү Чамайг соронгуут л Чихарч хамаг хөлс гараад л Нэг л сайхан болдог Нэвтэрч зүрх хурдан цохилдог Чамгүй бол би яана? бодохоос аймар Чамайг хаявал би яах бол? чадахгүй далдуур Өдөрт хэчнээнийг бол төдийг татна Өөрөө ч мэдэлгүй бүхлээр нь далдлана Өнөөдөр татсан гэхдээ маргааш ч бас татахаар Үүрд бас тэрийгээ дэргэдээ дагуулахаар ... Хараал идсэн ч юм шиг Харанхуйд намайг дандаа баясгана Хавирганд нэвчсэн ч юм шиг Хар тамхи намайг дандаа тайвшруулна Тийм ээ, энэ бол хөгжим Тамхинд орсон юм шиг донтсон тийм хөгжим Тасарч унан аянд нь согтох аялгуу Тайлж чадахгүй сонсоод л баймаар тийм дуу!