Эр хүн та эмэгтэй хүнийг гомдоох эрхгүй !
Эр хүн та Эмэгтэй хүнийг гомдоох эрхгүй Эгэл жирийн ч амьдралын замд Эндүүрлээ гээд түүнийг орхих ч эрхгүй Эргэх дөрвөн улирлын салхитай хамт Энэ л хорвоог хамт туулна гэж Энхрий түүний ядамхан хуруунд нь Эрдэнийн шигтгээ зүүж өгсөн биш үү Хайртай гэдэг ганцхан үгээр Ханийн заяагаар түүнийг дэргэдээ байлгахдаа Харамсаад эргэж харахгүй сайхан амьдралыг Хань болсон таны л эмэгтэй амсах учиртай биш үү Санаандгүй хэлсэн тавхан хатуу үг Сэтгэлийн гүнд нь нэвчин үүр шөнөөр шаналахдаа Сайхан байж дээ өөрийнхөө гэрт би гэж Санаа алдан шимширдэгийг та мэдэхгүй Амьралд учирсан алдаа бүрийг нь зэмлэж Анхных байх ёстой бүхнийг нь буруутгаж Харин өөрөө дэргэд нь сахиусан тэнгэр Халдаах өө сэвгүй тунгалаг нэгэн.... Эмэгтэй хүнийг сул дорой гэж үнэлсэн Эр хүн та бол цав цагаан цаас Эргэж буцалтгүй хаяаад одоход нь үлдэж хоцорсон Эр хүн та бол хэн ч биш Ирсэн жаргалыг дангаараа амсчихаад Ирээдүйн зовлонг ганцааранд нь үүрүүлчихээд Итгэл сэтгэл рүү нь хэлэх хэлэхгүй үг чу...