Энэ зүүднээсээ би сэрмээргүй байна...
Зүүд уг нь их сайхан л даа. Гэхдээ би амьдралдаа үүнээс илүү сайхан зүүд үзээгүй юм байна. Бас хэзээ ч сэрмээргүй байна. Нэг л сэрвэлзээд нүдээ нээчих юм бол энэ гайхамшгийн оронд ахиж хэзээ ч хөл тавихгүй юм шиг, ахиж хэзээ ч ийм сайхан мэдрэмжийг мэдрэхгүй юм шиг санагдана. Амьдрал дэндүү харамч шүү дээ. Нэг их өглөгч болж бидэнд нэг их гоё зүйлсийг өгөөд байгаа хэрнээ амсуулах төдий буцаагаад л авчихдаг. Аваад үлдэх эсэх нь биднээс хамааралтай хэдий ч хүн, бүх л хүн алддаг. Бүх л хүн дэндүү сэтгэл нь хөөрч, дэндүү аз жаргалтай байснаас жаргалын удааныг даалгүй зовлонгийн үүдрүү алхалж байдаг. Би энэ зүүднээсээ ер сэрмээргүй байна. Энэ зүүдэндээ амьд явж, эгэл амьдралын жамыг энэ л зүүдэндээ хамт байгаа хүмүүстэйгээ туулахсан. Хэрэв би сэрчихвэл, хэн ч биш бас юу ч биш болно. Би огт сэрэхийг хүсэхгүй байна. Гэтэл намайг сэрээнэ гэсэн чимээгүйхэн дуу хоолойнууд, чихэнд шивнэх муу ёрын үгс, санаанд бүрзийх муу санаанууд... Намайг сэрээж, энэ зүүдэнд минь удаан гэгч нь алхуул...