Нулимс хэзээ ч ширгэдэггүй
Нулимс хэзээ ч ширгэдэггүй Нууж унагасан нулимс ялангуяа... Амьдралд чи хөл алдана, түших хүнгүй Анхны хайр аа л гэж гуниглан газар ширтэнэ, өөр хүнгүй Ахин мэлмийгээ чи чийглэн үдшийг ганцаар үднэ Аргадаж өөрийгөө хуурсан ч нулимс чинь ширгээгүй... Унагасан дусал нулимс бүрийнхээ тоогоор Ухаангүй үйлдсэн алдаа бүрийнхээ араас Сэтгэл чинь шимширч, хүйтэн цайзад даарна Саруул ирээдүй чинь бүүдийж тэнгэр харанхуйлна Худал инээмсэглэнэ, түүнийг чи харахдаа Хуурч өөрийгөө инээд гэдэг мэдрэлээр чимнэ Инээсэн нүдний чинь харцанд Итгэл алдсан нулимсын уг нуугдаж байдаг Тэр чамд хэзээ ч эргэж ирэхгүй Тэгэхээр нулимс чинь хэзээ ч ширгэхгүй Нэгэнт л уйлсан нулимс хэзээ ч ширгэдэггүй Нэхэж сэтгэл чинь хэзээ ч тайвширдаггүй Хэн нэгэнд зүрхээ шимширтэл гомдоод Хээвнэг инээмсэглэлийн ардаа зүрхэндээ чи уйлсан бол Хэн нэгнийг бардам зангаараа хөөж явуулчихаад Хэзээ эргээд ирэх бол гэж хүлээж нулимсаар сийлэгнэсэн бол Хайртай хүнийхээ зүрхэнд Хамаагүй хар чулууг авч шидчихээд ...