"Миний чимээгүй мөрөөдлүүд нэг ширхэг сникерсээс эхлэлтэй..."
Хонх жингэнэж, хичээл завсарлана. Кармандаа гараа хийнэ, хоёр зуун тавин төгрөг. Энэ бол ховор тохиолдол. Ганц ширхэг пирошки, хужаагийн ягаан, ногоон, шар өнгийн ширүүн салфеткан дээр... Хэчнээн амттай гээч, идэж аваад л дараагийн хичээлдээ гүйгээд л орно. "Эгчээ нэг пирошки! гээд л хүрэхгүй ч гэсэн шахцалдаан дунд гараа сунган, ганц пирошки идчих юм сан гэсэн чин хүсэл... "Эгчээ нэг сникерс!" Кармандаа долоо хоногийн хэдхэн өдөрт нь хоёр зуун тавин төгрөгтэй явдаг надад амьдралдаа энэ таван зуун төгрөгийн сникерсийг завсарлагаанаар авч идэх боломж олдох болов уу гэж гайхан бодолхийлдэг байсансан... Хажуугаар аваад идэж байгаа хүүхдүүдийг хараад дотроо сэм атаархдаг байсан ч сникерс хэзээд миний нэг их дуртай шоколад байгаагүй. Гэхдээ хэзээ ч авч идэж чадахгүй байх гэсэн амттангаа би хангалттай олон удаа авч идсээн. Энэ бол миний чимээгүй мөрөөдлийн биелэл. Тэр үеэс л би мөрөөдөж эхэлсэн гэлтэй. Таван зуугийн шоколад өнөөдөр мянган төгрөг. Харин энэ хугацаанд м...