Үүрд.
Оршин байж чадахгүй нь ээ... Орших, амьдрах ямар хэцүү юм бэ гэж бодох бүрт надад зарим эрэмдэг зэрэмдэг, ядуу зүдүү хүмүүсээс илүү бүх юм байгаад, тэрүүндээ ханахгүй ийн гомдоллож байгаадаа өөрийгөө үзэн яддаг. ГЭХДЭЭ, түр хүлээгээрэй. Би яг дэлбэрэх гээд байна... Энүүхэндээ аваад үзчихье, өөр олон долоон харьцуулалт, төсөөлөл, зөгнөл бодмооргүй. Тэртээ тэргүй болсон бүх үйл явдалдаа боож үхэх нь ойрхон санагдаж байна... Хүн ер нь аягүй сонин амьтан. Нэг тийм, идээшиж ундаасч болоод байгаа эсхүл байх ёстой тэр л газраа оршин байхаараа аливаа хүндрэл бэрхшээлийг ажирдаггүй, яваад л байдаг яваад л байдаг нэг л мэдэх нь үс нь бууралтахыг үзнэ. Гэтэл тэр байх ёстой газараа байхгүй байгаа юм шиг, эргэн тойронд байгаа хүмүүс чинь кинон дээр гардаг харь элгийн хүмүүсээс ч илүү харь санагдах тийм үед цаг хугацаа секундынхаа зүүг зогсоочихоод намайг яаж тарчилахыг тохуурхан харж суугаа юм шиг... Зэвүүн биш гэж үү? Зөв ч юм уу буруу ч юм уу, надад хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу сонголт хийс...