Би хэнд хэрэгтэй юм бэ?
гэдэг бодол төрөх... Уг нь хамгийн ойлгомжтой, хамгийн энгий асуулт л даа. Яагаад ингээд одоо өөрөөсөө асуугаад сууж байгаа нь жаахан утгагүй. Мэдээж би төрүүлж, өсгөсөн ижий аавдаа хэрэгтэй. Тэдэндээ л хэрэгтэй учраас л энэ хорвоод мэндэлсэн байх... Гэхдээ, заримдаа... Заримдаа үнэхээр хэнд ч хэрэггүй мэт санагдах юм. Ажил алба дээр тэгж санагдахыг үгүйсгэхгүй. Гэтэл хувийн орон зайндаа хүртэл... Магадгүй миний хамаг ихээр итгэж явсан хүмүүс итгэлийг минь газарт шороонд булж, дэвслэхэд ингэж санагддаг биз? Эсвэл итгэл алдаж "сүржигнэхгүйгээр" зүгээр л дэргэд минь, хамгийн ихээр ганцаардаж, хамгийн ихээр гуниглаж байхад минь зүгээр л дэргэд минь байхгүй байгаад "надад ингэж санагдаж байгаа биз?" Энэ хэний буруу гэж вэ? Мэдээж өөрсдийгөө арчлаад, тордоод, амиа бодоод явж байгаа тэр хүмүүсийн буруу гэж юу байхав дээ? Би л тэнэг байхгүй юу. Би л тэдэнд учир зүггүй итгэж, найдаад хэзээд дэргэд минь байна гэдэгт нь бүрэн итгэчихсэн дүүрсэн тэнэг болохоороо л байхгүй...