Posts

Showing posts from April, 2015

"Тал газрын тэнэмэл гэж намайг хэлнэ"

Цэлгэр хөх тэнгэрт Цээжээ дэлдэн нисэх бүргэд адил Цэлийсэн тал хөндийдөө Цуурай адил давхилан хурдална Монгол минь чамайг их саналаа гэж Моддод хүрч сонсогдтол цуурайна Монголын минь тал яаасан уужим юм гэж Морьтон заяандаа бахархаж би дуулна Хээрийн талыг хөндөллөн давхилаа ч Хэнхэг Монголыг минь аль нь ч гүйцээгүй Хэний ч үзээгүй гайхлыг ширтлээ ч Хэнзхэн Монголын минь тэнгэрийг гүйцээгүй Уцаарлахдаа би Монголоо бодож тайвширна Ухаан орохдоо энэ шороон дээр л унасан болохоор тэр Уйлахдаа би Монголоо мэгштэл санана Уужим эх нутаг минь надад ганцхан болоод тэр ээ Туурайн чимээг сонортож өссөн болохоор Тал газрын тэнэмэл гэж намайг л хэлнэ Тушигдаж нэг газараа удаан тэсдэггүй болохоор Тал хээрийн "Монгол" гэж намайг л хэлнэ ээ....