Posts

Showing posts from September, 2016

"Хослон үндэслэсэн хоёр цэцэг..."

Үхэл л салгах юм шиг байсан харилцааг Үнэндээ хэдхэн үг л салгачихлаа Үүрдийн юм шиг учирсан энэ учрал Үнэндээ өнөөдрийнх хүртэл хүчинтэй байлаа Нүдэн дээр минь сэтгэл түймэрт автаж Нэг л мэдэхэд үнсэн товорго болчихсон мэт Нэгэнт л шатчихсан үнсийг Агаарт замхрахыг л хүлээж суугаа мэт Дэргэдээс чинь хором ч холдмооргүй Дэндүү давилуун эрхэлсэн миний сэтгэл Даарчихсан байна, хөрчихсөн байна Дандаа л хамтдаа, хэзээ ч салмааргүй Даанч үнэн шивнэсэн хайрын үгс Дутчихсан байна, дуусчихсан байна... Харамсалтай тийм үү? Хачирхалтай бас тийм үү? Инээж явсан дурсамж минь надад Нулимс бэлэглэхийн цагт нэг гомдоно Итгэж явсан цаг хугацаа минь надад Харуусал авчрахын цагт нэг гомдоно. Хослон үндэслэсэн хоёр цэцэг Хоёр биенийхээ өнгийг харалгүй үхчихлээ... Хорвоод олон цэцэгс халиуран ургадаг ч Хослох өнгөө олохгүй бол гунддагсан Хоёр сэтгэл олон таарах ч Хослох биесээ олохгүй бол шархалдагсан Шархалсан сэтгэл Шарласан цэцэг өөр юу ч биш. Намар цагтаа ирсэн шигээ