Ээждээ

Шүүдрийн дуслаар цай чанаагүй ч
Сэтгэл минь таныг гэдэг ээжээ
Шижир алтаар таныгаа чимэглээгүй ч
Сувдан эрдэнэ шиг таныгаа хайрладаг ээжээ


Шинэхэн хувцсаар таныгаа гоёогүй ч
Сайхан сэтгэлээр тандаа ханддаг ээжээ
Шүлэг дуундаа таныгаа магтаагүй ч
Сэтгэлдээ таныгаа магтан дуулдаг ээжээ


Үр тань том болсон цагт
Үүрээр бүү зовниорой
Үргэлж таныхаа дэргэд байгаа цагт
Үрээ холдоно гэж бүү зовоорой


Энэ хорвоод тандаа л хайртай гэж
Элэг зүрхэндээ багтахгүйгээр хэлье
Энгэрт тань нөмөр болж
Энэхэн насандаа ачийг тань хариулъя !!!

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Нисэж мэдэх шувуу байсан

Уйлахгүй л бол...