ЧИКАГО хотоор аялсан минь...
"Америкийн өнгө миний нүдээр" Цуврал №2 Бага байхын л Америк кинон дээр гардаг шиг эгэл жирийн амдьрал дунд өөрийн биеэр орж үзэхсэн гэж их мөрөөддөг байлаа. Юунд нь ч болоод байсан юм бүү мэд. Одоо бодохнээ аргагүй ч юм уу, янз янзын дүр төрхтэй хүмүүс, сонин хачин байшин барилгууд, нүд орой дээр гармаар гайхам сайхан зүйлс, хэл соёлтой орчин үеийн хүмүүсийн аж байдал, идэж уух тэс өөр хоол хүнс гээд дунд сургуулийн охины сонирхлыг татахаар барахуу байж. Арваад жилийн дараа хүсэж мөрөөдөж байсан Америкийн хотод хөл тавина гэж би зөвхөн нартайд мөрөөдөж, сартайд зүүдэлдэг байлаа. Энэ хүүхэд насны гэнэн мөрөөдлөө биелүүлэхээр би хичээлийнхээ амралтаар Чикаго хотыг нэгэн Казакстан охинтойгоо дөрвөн шөнө, таван өдрийн аяллаар зорьсон юм. Чикаго хот бол миний анхны сэтгэгдлээр яахын аргагүй эртний хуучин том хотуудын нэг агаад Америк улсын хамгийн том хотуудын гурав дугаарт жагсдаг билээ. Дээш ангайж, хүзүү хөшмөөр тийм өндөр тэнгэрт тулсан барилгууд миний гайхлыг бүр ...