Цаг хугацаа гэдэг бүхнийг анагаагч, бүгдийг мартуулагч ийм хүчтэй эм байхад би алзахгүй ээ. Хэмээн би өөрийгөө зоригжууллаа. Анх түүнтэй учраад түүнгүйгээр л амьд энэ хорвоод ахин нэг ч алхаж чадахгүй мэт санагдаж, дэлхий ертөнц бүхэлдээ миний өмнө, нүдэн дээр минь сөнөж байгаа юм шиг зүрхэнд минь боссон тэр л хайрын цамхаг нуран унаж билээ. Чамайг минь надаас алхаад явахад би гэдэг хүн уушигнаас минь ирэх амьсгаа хүртэл аймшигтай хүнд, хэцүү болж, тэр чигтээ амьсгалж чадахгүй зогсчихож байгаа юм шиг би зүгээр л "үхэж" билээ. ГЭХДЭЭ амьдралын надад чамаас гадна илгээсэн бусад хүмүүсийн ачаар, бас цаг хугацаа улиран одсоор би дахин "нэг алхах" мөрөө олсон. Хайр тийм аз жаргалыг надад авчирч, амьдралын амттай шимтэйг мэдрүүлсэн хэрнээ хайр хагацлыг дагуулахаараа тийм аймшигтай байдаг гэдгийг хорьхон наслахдаа үзээгүй явсан байна. Харин ч хорин насандаа ийм хайр байдаг гэдгийг мэдэж авсандаа одоо бодохнээ баярлаж ч байх шиг. Хэрэв чамтай учраагүйсэн бол би ер нь яа...