Хорвоо надаар дутна аа
Хоёрхон хөлийн минь орон зай
Хорвоогийн жинд хүч нэмэхгүй ч
Хүсэл хяслын хатуу орчлон
Халуун сэтгэлээр минь тэр дутна аа
Хөх тэнгэрийн наран гэрэлтэйд
Хүнээс илүү зүйл байхгүй ч
Шилж сонгодоггүй сайхан сэтгэлээр минь
Ширүүхэн урсгалтай хорвоо тэр дутна аа
Ховор зүрхний уужуу сэтгэлээр минь
Хоног өдрийн наран саран дутна
Худалгүй хүний үнэнч сэтгэлээр минь
Хүйн холбоотой хорвоо тэр дутна аа.
Хорвоогийн жинд хүч нэмэхгүй ч
Хүсэл хяслын хатуу орчлон
Халуун сэтгэлээр минь тэр дутна аа
Хөх тэнгэрийн наран гэрэлтэйд
Хүнээс илүү зүйл байхгүй ч
Шилж сонгодоггүй сайхан сэтгэлээр минь
Ширүүхэн урсгалтай хорвоо тэр дутна аа
Ховор зүрхний уужуу сэтгэлээр минь
Хоног өдрийн наран саран дутна
Худалгүй хүний үнэнч сэтгэлээр минь
Хүйн холбоотой хорвоо тэр дутна аа.
Comments
Post a Comment