"Дурсамжаа би далд хийе"
Дурлаж, хайрлаж явсан бүхий л
Дурсамжуудаа би далд хийлээ
Дуугүйхэн ахин гуниглахгүй гээд
Дундуурхан сэтгэлээр цааш нь хийлээ...
Дараа нь нэг гаргаж ирэх гэж
Далд гэгч нь нуугаад үлдээчихье
Дэндүү, бүр дэндүү хэцүү санагдах үедээ
Дурсаж ганцхан л саная тэр бүхнийг...
Өнгөрсөн бүхнийг
Өөдрөгөөр нэг харчихаад
Өглөөг би шинээр эхлэх гэсэн юм
Болсон бүхнийг
Багахан ч гэсэн мартаад
Бороотой үдшийг инээмсэглэж угтах гэсэн юм
Тэр бүхнийг би далд хийе ерөөсөө
Тээглэж хажууд яваад байхаар
Тээнэгэлзээд би урагшаа алхаж чадахгүй юм
Энэ бүхнийг би цааш нь нуучихъя өөрөөсөө
Эргэж байнга хараад байхаар
Эргэлзээд би өөдөө тэмүүлж болохгүй юм
Дурсамжаа би далд хийе
Дурлаж, хайрлаж явсан үе тэндээ үлдэг
Дуугүйхэн намайг бүү гуниглуулаг гээд
Дундуурхан сэтгэлээр цааш нь хийчихье...
Comments
Post a Comment