Би "ганцаараа байна."
Ажил овоо эрт тарлаа. Бусад хүмүүсийн хувьд эрт ч биш л дээ. Наддаа л эрт юм даа. Гэртээ хариад ээжийнхээ хийсэн хоолыг идээд, аавын хэлэх сургаальт үгсийг сонсох цагнаасаа жаахан хугаслаад дуртай Турк дуунуудаа сонсоод үүнийг бичиж сууна. Ер нь "ганцаараа байх" ба "ганцаардах" гэдэг нь хоорондоо тэс өөр утгатай хоёр зүйл юм. Би яг одоо ганцаардаж байгаадаа ингэж суугаа юм биш . Харин "ганцаараа баймаар" санагдаад л тэр. Өдийг хүртэл хүнтэй сууж, хувь заяагаа хэн нэгэнтэй хуваалцаагүй яваа над шиг хүнд энэ бол байх л үзэгдэл. Хорин дөрөв хүртэл ээ ганцаараа явсан /орчин үед залуучууд маш эрт гэрлэдэг болсон цаг үе/ миний хувьд ганцаараа байхдаа тун чиг таатай байх нь элбэг, үүнээсээ таашаалыг авч байдаг бөгөөд энэ л ганцаараа байх хүслийг минь маш хүчтэй дурлал, машид хүсэмжилсэн тийм харилцаа л эвдэж чадах байх. "Насан туршдаа ганцаараа явдаг ч юм уу" гэж бишгүй олон удаа боддог. Таарсан зэрэглээ бүрийг алив сайхан бүхэнтэй адилтган т...