Чи мэдсэн билэв үү?
Чимээгүйхэн
дотроо шаналж суухдаа
Чиний нэрийг л
зүрхэн дотроо
Чангаас чанга
дуудаж байгааг минь
Чагнаж чи үзсэн
билэв үү
Намрын сүүлчийн хүйтэн
өдөр
Надаас өөр хэн ч
үгүй гудамжаар
Нэг л гунигтай
алхаж байгааг минь
Нэг нүдээрээ чи
харсан билэв үү
Зүрхэндээ дүрийг
чинь мартаж чадахгүй
Зүүдэлж хүртэл
сэрэхдээ
Зөвхөн чамайг л хайж
байгааг минь
Зөнгөөрөө чи
мэдэрсэн билэв үү
Чи мэдсэн билэв
үү
Чамд гомдохдоо
уурласныг минь
Чи мэдэрсэн билэв
үү
Чамайг
явуулахгүйдээ тунисныг минь...
#ӨдөртНэгШүлэг
#СардНэгЗохиол
#УлиралдНэгНийтлэл
#ЖилдНэгНом
Би мэдсээн кккк
ReplyDelete