Эмэгтэй хүн шүү дээ...
Мартсан гэж хэлчихээд
Мэгшээд байдаг нь эмэгтэй хүн
Сална гэж шийдчихэээд
Санагалзаад байдаг нь эмэгтэй хүн
Худлаагаасаа Хайргүй гэж өччихөөд
Хайрлаад байдаг нь эмэгтэй хүн
Яв гэж хөөчихөөд
Явчихлаа гэж гомддог нь эмэгтэй хүн
Эмэгтэй хүн шүү дээ
Эр хүн Та хэзээ ч ойлгошгүй
Эмэгтэй хүн
Энхрий төрх
Эмзэг сэтгэлийг нь ойлгохгүй бол
Эхээс төрсөн гээд яанам.
Гомдсон сэтгэл
Гундсан төрхийг нь харахгүй бол
Гэргийн хань байгаад яанам.
Comments
Post a Comment