Өөрөө өөртөө урам хугарах энэ мөч Өрөөлийг гомдоохоос ч илүү өр өвтгөнө Өмнө нь би баяртай байсан, инээж дуулж бас хөөрч Өвдөж бас шаналж, энэлж үзсэн...гэхдээ Өөртөө ингэж ихээр урам хугарч байсангүй ээ, үнэндээ Өргөс цээжинд минь зоогдчих гээд Өөрийгөө би яах ийхээ мэдэхгүй сууна Хутга, сэлэм, жад, буу гээд л Хүний амьдралд аймшигтай зүйлс зөндөө Хуруугаа зүсэж, тархиндаа чиглүүлж мэдэх Хачин аймар зүйл гэдэг нь ч үнэн Гэхдээ байна аа, тэр бүхнийг аюултай гэдгийг Гэнэн жаахан хүүхдээс настан хүртэл мэддэг, ойлгодог Гэхдээ хүний сэтгэлд аймар мэдрэмжүүдийг төрүүлэхүйц Гэм нүгэл, урам хугаралт, айдас хүйдэс, үл итгэлцэл, үгний хатуу Гээд илүү аймшигтай "үл үзэгдэгчид" үнэндээ байдаг гэдгийг Тэр бүр бид мэдэрдэггүй юм шиг. Урам чинь хугарваас Урагшаа алхах итгэл чамд үгүй болно Уур хилэн чинь дүүрч багтарваас Ухаанаа алдаж биеэ чи мэдрэхээ байна Айж чичирч, ганцаардваас Атга зүрх чинь цээжнээсээ гараад ирэх шиг хоосорно Итгэлээ хэн нэгэнд алдахын цагт ...