Seni sevmekten hic korkmuyorum! Get link Facebook X Pinterest Email Other Apps February 08, 2016 "O kadar cok seviyorum ki seni sevmeyi... Yalnizca "Sen" oldugun icin hayatimda kendimi bile seviyorum..." Yine de korkmuyorum seni sevmekten... P.S: SENI SEVIYORUM <3 Get link Facebook X Pinterest Email Other Apps Comments
Энэ өдрийн нулимсыг энэ насандаа мартахгүй March 05, 2017 Би өнөөдөр 27 настай. Бусдыг хайрлаж, хайрлуулж, итгэж найдах сэтгэл зүрхтэй нэгэн. Холын хол хүрэх ёстой зорилго тээсэн хэрэндээ л тэсвэр тэвчээртээ баригдаж, гуниж гутрах үедээ гутарч, харамсаж харуусах үедээ шаналж, баярлаж хөөрөх үедээ догдолж үсэрч дэвхцэн явсан өнгөрсөнтэй хүн би. Элэг бүтэн эцэг эх, эрүүл саруул бие хаа, газар дээр ганц ах, ганхаж нөхөрлөсөн найзууд надад цөм бий. Бүгд бий. Гэхдээ би: Өнөөдрийнх шиг ингэж Өнгөрсөнөө зүхэж үзсэнгүй Өнөөдрийнх шиг Өөртөө гутарч, шантарч зүрхэлсэнгүй Өнөөдрийнх шиг ингэтлээ Өр зүрхээ шимшрүүлж байсангүй Амьдрал чи ямар хатуу юм бэ гэж Аяархан ч болов шивнэж байсангүй ээ... Хорвоод би ганцхан Амар амгалан, тайваныг л хүссэн Хорвоод би зөвхөн Ачийг нь хариулах итгэлд л найдсан Орчлонд би гагцхүү Омог бардам хүчинд л эрдсэн Оддын дор зогсоод Он удаан жилийн хайрыг л мөрөөдсөн Хаа байна тэр залуу насны омогшил? Хэн байна тэр насан туршийн хайр? Бүгд худлаа Бүгд хуурамч гэдгийг мэдсээр байж Энэ л удаа гэж өөрийгө... Цааш унших »
Юм гэдэг одоо ондоо June 22, 2013 Дөрвөн цагаан хананы дунд Дөнгөж ирсэн тэр мөчөө нэг дурсана Дөрөвхөн хоноогүй байхдаа ижийгээ санаж байсан Дөрвөн сарын дараа биеээ би даасан Амьдралын эхлэл дандаа хэцүү байдаг би мэднэ Ахин боломж надад олдохгүй би чадна Гэж өөртөө байнга би хэлдэг байсан Гэхдээ одоо ч үүнийг санаж байна Гарт ирсэн ганцхан боломжийг би зууж авсан Ганцаараа ч гэсэн ийшээ тэмүүлж би ирсэн Гуниж би нулимс унагасан ч Гутарч би урвуу царайлахгүй Нар тэнгэр дээр байж л байна Намайг амжилтанд хүрэхийг хүлээгээд л Найз нөхөд маань тэнд хүлээж л байна Наргиж хамтдаа цэнгэнэ гээд л Заримдаа би дэндүү ганцаардана энд Зайлаа гээд л хараал идмээр санагдана гэхдээ Зам мөр минь ийшээ зурагдсан байна shut up ! Зөвхөн Монголдоо эргэж очих үе гэж бий just wait ! Хүсэл зорилгоо биелүүлчихээд л Хүрээд очно гэж бодох надад сайхан Хүний нутгаас эрдэм өвөртлөөд очино гэхлээр л Хүүхэд нь ижийнхээ ачийг нэгээр хариулж байна сайхан Цааш унших »
Жаргалтай амьдрал минь... November 14, 2012 Миний жаргалтай амьдрал цагийн аясыг даган надаас асуулгүй, од харвах хурдаар үргэлжилсээр... Ганцхан зүйлийг ингэж хурдлуулахыг хүссэн ч сэтгэлийн гүнд тайван өнгөрөх шиг... Миний амьдрал өөрөө тун чиг жаргал, гэрэл гэгээтэй. Гэхдээ тэр гэрлэн дээр гэгээ нэмсэн хүн минь миний жаргалтай амьдралын утга учир. Миний ирээдүй, миний хүсэл мөрөөдөл тийм агуу атал түүнд хүрэх гэсээр хаа ч юм ганцаар алхална. Ганцаардлыг мэдрэхгүйн тулд зорилго тэмүүллийг дэргэдээ авлаа. Миний бие энэ л жаргалтай амьдралын гол дүр. Туслах жүжигчид үгүй миний л "жаргалтай амьдрал" жүжиг үргэлжлэн бичигдэх олон мянган хуудастай. ... Хуудас бүрийг эргүүлэхэд түүнээс жаргал үнэртэж, гэрэл туяардаг. :) Цааш унших »
Comments
Post a Comment