Posts

Замд бичсэн шүлэг

Дал жигүүрээ дэлгэж Дэлхийн нөгөө өнцөгт хүрч явна Дахин инээмсэглэн эргэн ирэх Дотно гэрээ түр орхиж байна Ээжийн чанасан банштай цайны амт Эгэл сэтгэлд минь хоногшин үлдлээ Эргээд ирэхэд нөгөө хацар дээр нь үнсье гээд Энхрий ээж минь намайгаа үдлээ Нууцхан нулимстай аавын минь харц Намайгаа л гэх шиг мэгшинэ Нэг л өдөр аав нь хүрээд очно гээд  Наддаа аав минь амлаж захив Холын нутагт биеэ сайн бодоорой гэж Хонгор нөхөд минь надад захина Харин дүүгээ гэсэн ахын минь харц Хүссэндээ заавал хүрээрэй гэх шиг Хол байгаа ч та минь сэтгэлд минь гэж  Хамгаас хайрт дүү минь надад шивнэнэ Хайртай шүү тандаа гэсээр  Хаалганы цаанаас эгчийгээ үдлээ Эрдэм номыг шамдан сураад Энх тунх эргээд ирэхдээ Итгэл дүүрэн эх орондоо Энгүй их үйлсийг бүтээгээрэй гэж захисан та нарынхаа үгсээр Өнөөдөр би өөрийгөө хурцална аа...  2012.09.26

Охин үрээ хайрла ~ Б.Энхтуяа

Охин үрээ хайрла! Омогдож загнахдаа ч хайрла! Охин үрээ хайрла! Ойворгон зэмлэхдээ ч хайрла! Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дууладдаг Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ! Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла Үрийн эх болох гэж алтан заадал сална Үүлэн хонгор үрээ тэнгэрийн ма...

Америкийн өнгө миний нүдээр

Image
Цуврал №1 "Америкт хөл тавьсан минь" Хэн ч намайг ийм тийм гэж шүүмжлэх эрхгүй, хэнийг ч юугаар ч ялгаварлан үзэж үл болох энэ Америк гэдэг улс Миний Монголын арай ядан хөгжиж байгаа өнгө төрхөөс хамаагүй хол давсан нь нүдэнд минь илтхэн. Эртний түүхийн тэр олон харгуй замын чухам алийг нь сонгоогүй гээд миний эх орон энэ улсаас тэгж их хойд хоцорчихсон юм бол оо? 21  настай ч жаахан харагдах миний бие Америкийн эх оронд ганцаар хөл тавихад найрсаг Америкчуудын инээмсэглэл угтаж, бахдан биширмээр соёл иргэншил өлмийн өмнө өндийн байсансан. Жаахан нүдэнд минь үл багтам агуу том харагдах энэ улс намайг их олон зүйлээр гайхшруулж байлаа. Эх оронд минь үзэгдэж харагдаагүй энэ ганган хээнцэр машин тэрэг, онгоц, онгоцны буудал, барилга байшинг үнэхээр л хүн төрөлхтөн бүтээсэн юм байхдаа гэмээр. Өөрийн биеэ яаая даа гэсэн хэрнээ 18 настай, хэл мэдэхгүй Хятад охинд тусалж, түүнийг унаанд нь суулгаж өгөхдөө сая нэг өөрийгөө арай том болсон юу гэлтэй. Өөрөөрөө жаахан ч...

Амьдралдаа сэтгэл хангалуун байх 4 болзол

Image
Таныг энэ амьдралд сэтгэл хангалуун байлгах 4 нөхцөл. Эдгээр 4 болзлыг ухамсарлаж чадвал Та хэзээ ч өөрийгөө аливаад буруутгаж, зовж шаналахгүй. Амьдрал гээд л ярингуут хэтэрхий ерөнхий, том сэдвийг хөндөж байгаа мэт. Гэхдээ энэ том агуулга, утга учрыг хамгийн жижигхэн хэсэг болох ганцхан "үг" өөрчлөх чадалтай байдаг гэнэ. Ертөнцөнд болж байгаа муу муухай, сөрөг үйл явдлууд, хүмүүсийн бие биенээ үзэн ядах, хоорондоо дайн дажин зарлах, хараал хэлэх, үл хүндлэх гээд бүгд хүмүүсийн хоорондоо хэлэх ганц "үг"-нээс л үүсэлтэй аж. Бид ярилцахдаа хоорондоо үгээр байлдаж байдгийг тухай үедээ анзаардаггүй ч, анзааргагүй хэлсэн ганцхан таны үг нөгөө хүний тань амьдралыг оронгоор нь ч эргүүлж болдог байна. Байлдаж өчсөн үг хэмээх зэвсэг биднийг өөрсдийг минь сийлж ч мэдэх хүчтэй гэдгийг тэр бүр мэддэггүй. 1. Таны үг өө сэвгүй, шулуун шударга, ариун байх ёстой: Шулуухан ярьж сур. Яг юу хэлэх гээд байгаагаа л хэл. Үгээ өөрийн эсрэг бусдын тухай хов жив хөөцөлдөхөд бү...

Яарвал даарна ! ~ Гоолингоо хуудаснаас

Image
1. Ам бүлээ нэмэхэд “Ачийнхаа зулайг үнэрлэмээр байна” гэж хэлсэн ээжийгээ өрөвдөж хайрласандаа ч юм уу, “Хоёулаа хурдан хүүхэдтэй болъё” гэсэн нөхрийнхөө үгэнд сэтгэл хөөрөөд ийм шийдвэрийг яаруу гаргаж болохгүй. Хамтдаа амьдраад наад зах нь 2 жил болсны дараанаас хүүхдийн тухай ам нээж эхлээрэй. Хоёр жилийн дараа л бие биенийхээ сайн муу талуудад дасаж, яаж зохицохоо ойлгож эхэлдэг. Бие биенийгээ хангалттай сайн таньж чадаагүй хирнээ, “шинэ хүн”-ийг хамтдаа өсгөж хүмүүжүүлнэ гэдэг маш хэцүү. Мөн хоёулахнаа өнгөрөөх шөнүүдийн жаргалыг ч ханатлаа амтлах хэрэгтэй. 2. Гэрлэхэд Та хоёр үнэхээр бие биедээ хайртай бол, дараа хэзээ л бол хэзээ гэрлэчихэж болно. Тиймээс яарах хэрэггүй, уулзалт болгон чинь болзооны хэдхэн цагаар л хязгаарлагдаж, бие биенийхээ гэрийнхнийг эзгүйчлэн байж хамтдаа шөнийг өнгөрүүлж байгаа нь ч бас дараа нь бодоход хөгжилтэй дурсамж болно. Найз залуу чиньь хурдан чамайг эхнэрээ болгомоор байна гэж ятгаж байсан ч өөрийнхөө зүрх сэтгэлийг баттай болтол “батта...