Posts

7 cardinal rules of My LIFE ^^

Image
First Rule: Make peace with your past, so it won't screw up the present. Second Rule: What others think of you is none of your business. Third Rule: Time heals almost everything, give it time. Fourth Rule: Don't compare your life to others and don't judge them. You have no idea what their journey is all about. Fifth Rule: Stop thinking too much. It's alright not to know the answers. They will come to you when you least expect it.  Sixth Rule: No one is in charge of your happiness, except you.   Seventh Rule: Smile. You don't own all the problems in the world. 

Юм гэдэг одоо ондоо

Image
Дөрвөн цагаан хананы дунд Дөнгөж ирсэн тэр мөчөө нэг дурсана Дөрөвхөн хоноогүй байхдаа ижийгээ санаж байсан Дөрвөн сарын дараа биеээ би даасан Амьдралын эхлэл дандаа хэцүү байдаг би мэднэ Ахин боломж надад олдохгүй би чадна Гэж өөртөө байнга би хэлдэг байсан Гэхдээ одоо ч үүнийг санаж байна Гарт ирсэн ганцхан боломжийг би зууж авсан Ганцаараа ч гэсэн ийшээ тэмүүлж би ирсэн Гуниж би нулимс унагасан ч Гутарч би урвуу царайлахгүй Нар тэнгэр дээр байж л байна Намайг амжилтанд хүрэхийг хүлээгээд л Найз нөхөд маань тэнд хүлээж л байна Наргиж хамтдаа цэнгэнэ гээд л Заримдаа би дэндүү ганцаардана энд Зайлаа гээд л хараал идмээр санагдана гэхдээ Зам мөр минь ийшээ зурагдсан байна shut up ! Зөвхөн Монголдоо эргэж очих үе гэж бий just wait ! Хүсэл зорилгоо биелүүлчихээд л Хүрээд очно гэж бодох надад сайхан Хүний нутгаас эрдэм өвөртлөөд очино гэхлээр л Хүүхэд нь ижийнхээ ачийг нэгээр хариулж байна сайхан

"I can not live without you"

Image
гэж тэр нэгэн хүнд хэлж байхдаа би өнөөдөр амьдралыг ийм баялаг, гэрэл гэгээтэй бас надад тэр хүнээс илүү зөндөө их гэнэтийн бэлэг бэлдсэн байсныг нь мэдэх сэтгэл байгаагүй юм...  Анхны хайр амьдрал дээр биеллээ олдоггүй харин сэтгэлд мөнхрөн үлддэг гэж юутай үнэн үг вэ? Түүний нүдрүү нь хараад л надад ямар их хайртайг нь ойлгож суухдаа намайг хорвоогийн хамгийн хатуу сэтгэлтэй хамгийн өөдгүй хүн болгочих юм гэж ер санасангүй. Хайр... Дурлал биш хайр. Тэр хүнд дурлаж, улмаар хайрласан минь миний амьдралыг өөрчилсөн. Ийм хувь тавилантай байснаа ч мэдээгүй. Түүний гараас атгахад юунаас ч айж эмээх, түгшүүр үгүй болж амар амгалан байдаг байлаа. Миний гар хүйтэн харин түүнийх халуун... Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэр хүний намайг гэх хайр түүнийг гарын элчтэй хамт хөрч эхэлсэн. Бүлээн гарт атгуулахдаа сэтгэл түгшиж эхэлсэн. Тэр хүнд хэрэггүй болж, хаягдах вий гэж үхтлээ их айсан. Амьдрал гэдэг энэ дугуй жаазан дотор тэр л хүний дүр төрх харагдаж, түүний инээмсэглэл мин...

Сэтгэл

Өчүүхэн юм даа миний сэтгэл Өнөөдөр л инээж маргааш уйлахдаа Өөрөө ч мэдэлгүй гунирхаж явдаг Өрөвдөлтэй юм миний сэтгэл Эмзэгхэн юм даа миний сэтгэл  Эгэл хүмүүст туниж, баярлахдаа Эрээнтэй бараантайг нь мэддэггүй Эмзэгхэн юм даа миний сэтгэл Өчүүхэн гэхдээ чамд ч хүрч чадах тэнхээтэй Өөрөөсөө ч илүү хайрлаж чадах өр зүрхтэй Өнөөдөр би эмзэг байж болно гэхдээ Өөрөө нэг бодоод үзээрэй надад хэлсэн үгээ 

"Надаас чамд..."

Image
Бага байхын л жаахан охин бусдад ямар нэг зүйл бэлэглэхийг ихэд хүсдэг байж билээ. "Энэ хүнд л тийм бэлэг бэлдээд өгчихвөл" гээд л ямар нэг зүйл өгөх гээд дайрчихна. Тийм ч их мөнгөгүй, элбэг дэлбэг гээд байх зүйл үгүй мөртлөө миний сэтгэл энэ дэлхийн бүх хүмүүст ч хуваалцаж хүрэхээр тийм агуу их гэдгийг би гэхдээ мэднэ ээ. Хүний сэтгэл тийм л байх хэрэгтэй мэт. Сэтгэл зүрх хэзээ ч ямар нэг мөнгөн тэмдэгтээр, гялалзаж, гэрэлтсэн эд зүйлсээр хязгаарлагдаж үл болно.  Дотно гэж боддог найзууддаа, энхрий гэж боддог дүү нартаа, элбэрэлт хэмээн хүндэлдэг ижий аавдаа сэтгэлээ гаргаж, юу ч хамаагүй, мөнгө хэрэглэсэн хэрэглээгүй сэтгэлээ л шингээсэн тийм л нэг дурсгалт зүйл бэлдэж өгдөг байсансан.  Яагаад ч юм ижийдээ төрсөн өдрөөр нь шүлэг зохиож биччихээд нэг их сайхан санаа амарч, ижийгээ түүнийг уншаад охиныхоо хайрыг мэдэрч байгаа даа гэж бодох тусам сэтгэл улам тэнийрч, нэг л сайхан болно.  Яагаад ч юм найздаа жижигхээн гараараа урлаж хийсэн боодол бэлэг өгчихөөд хүни...