Шөнө дундын бодол
Шөнө дунд нойр хулжиж Ширээн дээрээ комьпютерээ асаана Шүлэг тэрлэх аядаж Шөнийн бодолд автана Одоо цагт үзэг цаас барьж Оюун бодлоо тунгаахаа байжээ Олон арван жилийн өмнөх шиг Онцолж бэх бийр барьхаа байж дээ Техник технологи нь дэндүү хурдан хөгжиж Тээр тэнд хүн төрөлхтөнийг даллан зогсовч Тэрхэн зуур гялс мэт харваж байгаа энэ машинуудад Тэгж их сэтгэл минь зовж байгааг нуух юун Дэндүү хялбарчлагдсан энэ амьдралдаа Дасаж шингэхдээ би айна Дэндүү олон зүйл холилдсон энэ орон зайд Дөрөөлж өөрийгөө уяхаас би зайлсхийнэ Гараараа бүхнийг урлаж, оюунаараа бүхнийг сэтгэдэг Гарцаагүй хүн гэдэг чинь бид юмсан Гайхалтай ч гэсэн энэ зүйлүүд Гэнэдэж бидэнд залхуурлыг авчирч байна Жаахан байхдаа би чулуу шилээр байшин барьж Жижиг гэж голохгүй юмханаар юм хийдэг байлаа Жирийн айлын хүүхдүүд ч гэсэн өнөөдөр Жийрхэж бүх зүйлд хямцгархах болжээ Олон айлын хүүхдүүдтэй Онцолж ялгалгүй тоглон нааддаг байлаа Одоо үеийн хүүхдүүд харин Од...