Posts

Ганцаардал бол миний айдас биш харин эрх чөлөө...."

Image
Магадгүй... Магадгүй Та энэ нийтлэлийн маань гарчигийг нь уншаад л "Ээ хөөрхий дөө, зайлуул их л ганцаардмал юм байгаан" гэж бодож байж болох юм. Энэ нь ч худлаа биш үнэн. Гэхдээ ганцаарддаггүй, ганцаараа байх дургүй хүмүүсийн тоо тийм ч бага биш болов уу. Хамгийн их эмзэглэж байгаа зүйл гэвэл өнөөгийн бидний амьдралын хэв маяг, байх орчин биднийг ганц ганцаар минь нэг нэг буланд шахаж байгаа юм шиг... Улам ихээр ганцаардуулж байна. Нөгөө талаар энэ нь хүн "би гэж чухам хэн бэ?" "би яагаад байна вэ?" "би юу хийх ёстой вэ?" гэх асуултуудын хариултыг олоход туслах л байх... Ганцаардал гэдэг бол хоёр хүн хамтдаа байж байгаад нэг нь хаяад нөгөө нь үлдэж хоцроод ганц ганцаараа үлдэж байгааг хэлэхгүй. Ганцаардана гэдэг бол хүн сэтгэл зүрхний орон зайгаа бусдаас тусгаар болгож, чөлөөлж, түүндээ аливаа зүйлийг, аливаа нөхцөл байдалд арай өөр өнцгөөс дүн шинжилгээ өгч, өөрөөр харахыг хэлдэг болов уу. Энгийн л нэг жишээ дурьдахад, нэг шийдвэр гаргалта...

Адал явдлаар дүүрэн өнгөрсөн Арван гурван он минь

Image
Эргээд харахад хүний амьдрал их сонин. Чиний инээсэн, уйлсан өдөр хоногоор дүүрэн өнгөрсөн байдаг. Нэг л мэдэхэд чи эргэж харна, инээмсэглэнэ, бодлогоширно. Юун дээр алдаж, юун дээр оносноо ахин дахин тунгаана. Өнгөрсөнтэйгөө бүү зууралд гэж үг байдаг даа. Гэхдээ үүнийг бичихдээ би энэ үгнээс жаахан хазайчихъя. Учир нь, цаашид бага алдаж, их зүйлийг онохын тулд шүү дээ. Нэмж хэлэхэд, "өнгөрсөн" гэдэг зүйлийг хүмүүс зөвхөн "гэрэлт зураг" - аар битгий төсөөлөөсэй. Хэтэвчиндээ хийгээд аваад явдаг гялгар цаас биш байгаасай... 2013 он миний хувьд адал явдал, амжилт бүтээл, уйтгар гунигаар дүүрэн байсан. Бүтэн гурван зуун жаран хоногийн туршид миний хийж бүтээсэн зүйл тийм ч их бас агуу байгаагүй ч, өөрийнхөө чадал чинээгээрээ хичээсэн гэж бодож байна. Бас гэхдээ их хатуу юм билээ. Чамд нэг их гоё, хүссэн зүйлийг чинь өгөх боломж олгоно, гэхдээ түүнийхээ хирээр чамд байсан, чиний хүсэж байсан зүйлийг чинь эргүүлээд авчихна. Их нарийн юм шүү, ингээд бодохоор. Тэгэхэ...

Жүжигчин САНДРА БУЛЛОК-ын амьдралд урам өгсөн 8 зөвлөгөө

Image
Академийн шагнал гардуулах ёслолын шагналын эзэн, жүжигчин Сандра Буллок Нью Орлеоны Варрен Ийстон Чартер дунд сургуулийн энэ жилийн төгсөгчдийн баяр дээр амьдралд хэрхэн санаа зовинооо болих, хэрхэн баяр баясгалантай байх талаар бяцхан зөвлөгөө өгчээ. Тэрээр яриагаа эхлүүлэхдээ хэн нэгэн түүнээс сая “Хэрэв та өөрийн залуу үерүүгээ буцаж очоод өөртэйгөө ярилц гэвэл юу гэх вэ?” хэмээн асуусныг дурьдан, хариуд нь “Намайг амьдралд хөл тавихаас өмнө хэн нэгэн энэ бүгдийг надад хэлсэн ч болоосой” гэжээ. Инйхүү хэлээд “Таталцлын хүч” – ийн жүжигчин маань дараах хэдэн зөвлөгөөг амьдралд хөл тавьж буй залуучууддаа хандан хэлсэн юм. 1. Хэтэрхий их санаа зовохоо боль. Юу ч болоогүй байхад юу нь ч мэдэгдэхгүй зүйлээс айж байхаа боль. Учир нь миний санаа зовж, айж байсан бүхэн аль нь ч биеллээ олоогүй. Бусад зүйл тохиолдож байсан ч тэд бол миний санаа зовж байсан зүйлүүд биш байсан. 2. Бүтэлгүйтнэ гэдэг юу ч биш. Яагаад ч юм хүмүүс чиний бүтэлгүйтэж, унахыг харахыг хүсдэг, гэхдэ...

Business Insider №2: "Яавал бусад хүн таныг хүндэлдэг болох вэ?"

Image
/7 арга/ Бизнест аливаа нэг зүйлийг хийж гүйцэтгэхийн тулд хүмүүс таныг хүндэлдэг байх хэрэгтэй. Гэвч та орсон ажилдаа залуухан, салбартаа шинэхэн аль эсвэл эмэгтэй хүн эрэгтэйчүүд давамгайлсан салбарт шинээр орж байвал та өөрийнхөө санаа бодлыг бусдад ойлгуулах нь төвөгтэй байж мэднэ. Энэ талаар бид хүмүүсийн хоорондын харилцаа хэрхэн үүсдэг мөн нийгмийн ойлголт ямар байдаг тухай судалгаа хийж, өөрийгөө бусдаар байнга хүндэтгүүлж байх дараах стратегиудыг тодорхойлсон болно. 1. Өөрийнх нь тухай яриул Хүмүүс харилцан ярианыхаа 60 хувийг зөвхөн өөрсдийнхөө талаар ярьж өнгөрүүлдэг гэнэ. Учир нь энэ нь маш сайхан санагддаг: Харвардын судлаачдын хэлснээр хүн өөрийнхөө тухай ярихад энэ нь секс хийх, кокайн хэрэглэх эсвэл сайхан хоол унд идсэнтэй адил таашаалыг өөрт нь өгдөг байна. “Өөрийнхөө тухай илэн далангүй ингэж ярихад идэвхижиж байгаа энэхүү тархины систем нь байгалиасаа тааламжтай байдаг биз” хэмээн Америкийн ШУ-ны нийтлэлд тэмдэглэсэн байдаг. “мөн хүмүүс магадгүй өөрсдийнхөө...

"Нэг их сайхан хүнтэй таарч, нэлээд ихийг хөөрж, ярилцсансан."

Хүн гэдэг заримдаа яг юу хүсэж, өөрт нь чухам юу хэрэгтэй байгааг анзааралгүй явж байдаг эсвэл тэрхүү хэрэгцээгээ, тэр хүслээ зөвхөн "эд" гэж боддог сонин амьтан. Би гэхэд л өдөрт олон хүнтэй элдвийг ярьж хуучлаад л, ам завгүй сэтгэл зайгүй байдаг ч  тэр нэгэн үеэс хойш тэргэл сартай хүртэл хуучилмаар санагдах болж. " Нэг их сайхан хүнтэй таарч, нэлээд ихийг хөөрж, ярилцсансан."    Хүнтэй ярилцах нь ер нь аягүй гоё оо. Ялангуяа тэр хүн чинь чамайг өгүүлбэрээ гүйцээж ч амжаагүй байхад аль хэдийн санаа нийлчихсэн сонсож байдаг бол энэ бол та хоёр хүний хоорондын харилцааны хамгийн төгс хэлбэр, дээд цэг юм. Яахав өдөр тутмын амьдралдаа өч, төчнөөн л зүйлийн талаар хүмүүстэй ярьж байдаг нь бараг л "ам"-тай бүхний хийдэг зүйл юм уу даа. Харин юун талаар, ямар сэдвийг хөндөн ярьж байна вэ? гэдэг бас л өнөөх 2 харилцагч хүний бие биенээ хэрхэн ойлгож байгаагаас шууд хамаарна. Юу гэх гээд байна вэ гэхээр ярилцах гэж байгаа сэдэв хүртэл цаанаа л ондоо. Энгийн с...