Posts

"Ийм хайр байдаг л юм байна"

Ирээд буцдаг хайр гэж байдаг юм байна Ирэх ирэхдээ илчээ ү лдээчихдэг гал х ү н гэж байх юм З ө р өө д ө нг ө рд ө г хайр гэж байдаг юм байна З ө р ө х з ө р ө хд өө хураа буулгачихдаг хур х ү н гэж байх юм Бас,   Алсраад хоцордог сэтгэл гэж байдаг юм байна Алсрах алсрахдаа з ү рхээ алдчихдаг азг ү й х ү н гэж байх юм аа.  

"Танихгүй болох нь ээ"

Хором хором хормоор Чамайг би мэдэхг ү й болох нь ээ Цаг цаг цагаар Царайг чинь би мартах болох нь ээ Ө д ө р ө д ө р ө др өө р Өө рийг чинь би санахг ү й болох нь ээ Аяс аяс аясаар Таныг би танихг ү й болох нь ээ.  

Яагаад гэж асуу...

Image
Яагаад гэж асуу Янаг хайрт нь чамдаа хэлээд өгье Ядарсан сэтгэлээ чамгүйгээр Яаж даах вэ гэхээс Яавч зүрх минь тайван цохилохгүй байна Ямар их санаж байгаагаа хэлж зүрхлэхгүй байна Юу болсон бэ гэж асуу Юунд чинь ч юм чамдаа би хоргодоод Юу хэлэхээ мэдэхгүй чамдаа би туниж байна Яагаад гэж надаасаа асуу Яруухан бас дарууханаар хэлээд өгье Янаг уруулыг чинь санахдаа Янзаган эрх охин чамайг үгүйлж байна Явах гэхэд чинь Явуулмааргүй, сэтгэлээрээ би тушиж байна...

Өөртөө урам хугарах тэр мөч...

Image
Өөрөө өөртөө урам хугарах энэ мөч Өрөөлийг гомдоохоос ч илүү өр өвтгөнө Өмнө нь би баяртай байсан, инээж дуулж бас хөөрч Өвдөж бас шаналж, энэлж үзсэн...гэхдээ Өөртөө ингэж ихээр урам хугарч байсангүй ээ, үнэндээ Өргөс цээжинд минь зоогдчих гээд Өөрийгөө би яах ийхээ мэдэхгүй сууна Хутга, сэлэм, жад, буу гээд л Хүний амьдралд аймшигтай зүйлс зөндөө Хуруугаа зүсэж, тархиндаа чиглүүлж мэдэх Хачин аймар зүйл гэдэг нь ч үнэн Гэхдээ байна аа, тэр бүхнийг аюултай гэдгийг Гэнэн жаахан хүүхдээс настан хүртэл мэддэг, ойлгодог Гэхдээ хүний сэтгэлд аймар мэдрэмжүүдийг төрүүлэхүйц Гэм нүгэл, урам хугаралт, айдас хүйдэс, үл итгэлцэл, үгний хатуу Гээд илүү аймшигтай "үл үзэгдэгчид" үнэндээ байдаг гэдгийг Тэр бүр бид мэдэрдэггүй юм шиг. Урам чинь хугарваас Урагшаа алхах итгэл чамд үгүй болно Уур хилэн чинь дүүрч багтарваас Ухаанаа алдаж биеэ чи мэдрэхээ байна Айж чичирч, ганцаардваас Атга зүрх чинь цээжнээсээ гараад ирэх шиг хоосорно Итгэлээ хэн нэгэнд алдахын цагт ...

"Намрын өнгөнд гунигаа би нуух дуртай"

Image
Намайг гээд ирсэн Намрын цагт би дуртай Налгар шар тэрлэгээрээ нөмөрсөн Намар гэдэг талд би дуртай Намайг чамтай учруулсан болохоор ч би дуртай Надад чамайг дурлуулсан болохоор ч би дуртай Намрын гуравхан сар Нуугдаж тоглосон тэр л үеүүд Намайг чамд дурсган бодогдуулах Намар намрын намраас өнгөрсөн намарт л би дуртай Нинжин сэтгэлээ би Намрын бодлоор дүүргэж Нуусан гунигаа би Намрын өнгөнд шингээх дуртай Намар, өвөл, хавар, зунаас илүү Намайг намар л илүү сайн нууж чадах шиг Нас, жин, цаг хугацаанаас илүү Намрын өнгөнд л би улам ихээр татагдах шиг... Нулимсныхаа дээжийг өнгөрсөн намарт л өргөсөн шиг Намайг өнгөрсөн намар ивээж байгаасай Нас дарсан он жилээ өнгөрсөн намарт л мартсан шиг Намайг өнгөрсөн намар л санаж дурсаасай Намартаа би дурлахгүй байхын аргагүй Намрынхаа өнгөнд бас хууртахгүй байхын аргагүй ээ Намраа би үгүйлэхгүй байхын эцэсгүй Намрынхаа өнгөнд үгүйрэхгүй байхын эцэс бас үгүй ээ... Намар намрынхаа өнгөнд л ...