Posts

...

Зүгээр л уйлмаар байна... Өөр юу ч биш.

"Хослон үндэслэсэн хоёр цэцэг..."

Үхэл л салгах юм шиг байсан харилцааг Үнэндээ хэдхэн үг л салгачихлаа Үүрдийн юм шиг учирсан энэ учрал Үнэндээ өнөөдрийнх хүртэл хүчинтэй байлаа Нүдэн дээр минь сэтгэл түймэрт автаж Нэг л мэдэхэд үнсэн товорго болчихсон мэт Нэгэнт л шатчихсан үнсийг Агаарт замхрахыг л хүлээж суугаа мэт Дэргэдээс чинь хором ч холдмооргүй Дэндүү давилуун эрхэлсэн миний сэтгэл Даарчихсан байна, хөрчихсөн байна Дандаа л хамтдаа, хэзээ ч салмааргүй Даанч үнэн шивнэсэн хайрын үгс Дутчихсан байна, дуусчихсан байна... Харамсалтай тийм үү? Хачирхалтай бас тийм үү? Инээж явсан дурсамж минь надад Нулимс бэлэглэхийн цагт нэг гомдоно Итгэж явсан цаг хугацаа минь надад Харуусал авчрахын цагт нэг гомдоно. Хослон үндэслэсэн хоёр цэцэг Хоёр биенийхээ өнгийг харалгүй үхчихлээ... Хорвоод олон цэцэгс халиуран ургадаг ч Хослох өнгөө олохгүй бол гунддагсан Хоёр сэтгэл олон таарах ч Хослох биесээ олохгүй бол шархалдагсан Шархалсан сэтгэл Шарласан цэцэг өөр юу ч биш. Намар цагтаа ирсэн шигээ ...

"Зүгээр л новш..."

Ёстой новшийн санагдаж байна... Хэн гэж үү? Хэн ч. Юу гэж үү? БҮГД. Одоо ингээд л бичихээр намайг өсвөр насныхаа өөрчлөлтөөс гараагүй жаахан охин гээд л бодох байх... Тэрийгээ даваад өдийг хүргээд ирсэн минь бас аз юм шүү. Харааж зүхээд байгаа маань, зүгээр л ганц хором ч гэсэн өөрөөрөө баймаар. Зүгээр л хэн ч намайг чичилж, шүүмжилж, засаж, шахаж, шаардаж, зөвлөж, хэлж, зааж байхгүй тийм цор ганц "блог"-тойгоо ярилцах гээд л... Зүгээр л новшийн байна. Өөдгүй. Бас утгагүй. Магадгүй энэ бүхэн миний өнөөдрийг хүртэл бодож, санаж явсан хүсэл мөрөөдлөө гээсэнд л байх... Надад юу ч алга. Тэр бүх мөрөөдөж, тэмүүлж явсан бүхэн минь ид шидийн юм шиг хормын дотор замхраад алга болчихсон байна. Үүнийг би яг одоо л мэдэрч байна. "Хорвоогийн хамгийн ядуу хүн бол хүсэл мөрөөдөлгүй хүн." гэсэн үгийг олж уншаад, төсөөлөлд би өөрөө яг дүрээрээ зогсож байв. Тэр ядуу, юу ч үгүй хүн чинь би болчихоод байна. Миний энэ дотоод сэтгэлийн аниргүйд хамаг чадлаараа бахирч байгааг мин...

Нэг тийм аймар айдас...

Сайн байна уу, хүндэт Блог минь. Байнга бичиж чадахгүй, ямар нэг зүйл болохоор, ямар нэг алдаа хийчихээд харамсал, уй гашуутай уулзаж байгаад хүлцэл өчье. Бодоод байх нь ээ, чамтайгаа би инээд хөөр, баяр баясал, сэтгэл догдолтойгоо учирсан нь алга дарам цөөхөн аж. Хамгийн ихээр баярлаж, догдлохдоо Америкт ээж аавыгаа ирэхэд тэр нэг зургийг оруулан пост бичиж байсан минь хамгийн их догдолж, цээжинд зүрх минь багтаж чадамгүй баярлаж байсан хэрэг байна. Түүнээс гадна, би дандаа л чийгтэй сормуустай, сэтгэлдээ гунигтай л бичиж байж. Одоо ч ялгаагүй.  Гурван өдөр гундуухан аашилж, гэртээ өөрийгөө түгжээд, дэр нойтон шөнүүдийг өнгөрөөлөө. Хэн нэгнийг дуудаж уулзаад, хамаг байдгаа дэлгье юү гэхэд хэн ч намайг ойлгохгүй юм шиг. Хамаг байдгаараа уйлахгүй гэж хичээсэн ч, асгартал уйлж байж л сая нэг нойр минь хүрэх шиг.  Яг одоо би амьдралын аль нэг салаа замын завин дээр ганцаараа суучихсан хаашаа сэлүүрдэхээ мэдэхгүй тэнгэр цэлмэхийг ч юм уу, хүчтэй шуурга ч шуурахыг ч юм уу ...

Ганцаараа ирж ганцаараа л буцдаг хорвоо

Гайхах юм гүй шүү дээ. Гайхах юм үгүй. Эхийнхээ хэвлийгээс ганцаараа л уйлж ирсэн, харин насны эцэст ганцаараа л уйлж буцах жамтай юм шиг байна. Яг үнэндээ надад ер нь хэн гээч нь хэрэгтэй юм бэ? Хэрэгтэй гэх хүн тэгээд яагаад хэрэгтэй үедээ дэргэд минь байдаггүй юм? Ганцаараа л байх дуртай Заяа Ганцаардаал сурчихжээ, сурчихаж... Ганцаараа орхигдон үлдэхийн Гасланг амссанаас хойш Ганцаараа аадарт ниргүүлж Ганцаараа тэсч үлдэж суржээ... Хүн алдаж болдог гэсэн. Гэхдээ алдаад л байвал яаж болох вэ? Би гэдэг хүн алдаж ханахгүй, итгэлээ алдаж дуусахгүй хүн юм даа... Одоо би хэнд ч итгэмээргүй байна. ХЭНД Ч. Хэн нь ч надад хэрэггүй санагдаж байна. Сэтгэлийн зовлон нимгэлдэггүй хэрнээ нэмдэг хүмүүс надад хэрэггүй ээ. Нэг тийм үг байдаг даа, утгачилбал, "Эмэгтэй хүн зовохыг ганцаараа ч хийж чадна" гэж... Гүй ээ, юутай үнэн бэ? Харин бүлээхэн нулимс минь л надад хэрэгтэй болов уу...