Posts

2013.10.28-нд бичиж байсан байна...

Цаг хугацаа гэдэг бүхнийг анагаагч, бүгдийг мартуулагч ийм хүчтэй эм байхад би алзахгүй ээ. Хэмээн би өөрийгөө зоригжууллаа.  Анх түүнтэй учраад түүнгүйгээр л амьд энэ хорвоод ахин нэг ч алхаж чадахгүй мэт санагдаж, дэлхий ертөнц бүхэлдээ миний өмнө, нүдэн дээр минь сөнөж байгаа юм шиг зүрхэнд минь боссон тэр л хайрын цамхаг нуран унаж билээ. Чамайг минь надаас алхаад явахад би гэдэг хүн уушигнаас минь ирэх амьсгаа хүртэл аймшигтай хүнд, хэцүү болж, тэр чигтээ амьсгалж чадахгүй зогсчихож байгаа юм шиг би зүгээр л "үхэж" билээ. ГЭХДЭЭ амьдралын надад чамаас гадна илгээсэн бусад хүмүүсийн ачаар, бас цаг хугацаа улиран одсоор би дахин "нэг алхах" мөрөө олсон. Хайр тийм аз жаргалыг надад авчирч, амьдралын амттай шимтэйг мэдрүүлсэн хэрнээ хайр хагацлыг дагуулахаараа тийм аймшигтай байдаг гэдгийг хорьхон наслахдаа үзээгүй явсан байна. Харин ч хорин насандаа ийм хайр байдаг гэдгийг мэдэж авсандаа одоо бодохнээ баярлаж ч байх шиг. Хэрэв чамтай учраагүйсэн бол би е...

“Хайр аа...”

Харалган юм аа энэ сэтгэл гэдэг чинь Хажуудаа байлаа ч чамайг би Хайр аа гэж ганц ч дуудаагүй Хайртай байснаа нэг ч мэдрээгүй Зүрх сэтгэлд чиний дүр тодорч байлаа ч Зүгээр л үл хайхраад өнгөрсөн Зүсэх мэт өнөөдрийн энэ шаналал Зүггүй аашилсан өөрийг минь буруутгах шиг... Айсан байх гэхдээ Алдчихаж магадгүй гээд Ахиад хэзээ ч эргэж ирэхгүй гээд Ардаа үлдээгээд одохоос чинь айсан байх Сэтгэл минь чиний төлөө булгилж байгааг Сайхан чамд мэдэгдчихвэл Сэмэрч үлдэхээс эмээсэн аятай Сэрж чадалгүй хүлэгдсэн зүүд гэлтэй Чамд хайртайгаа хэлсэн бол Чи дэргэд минь үлдэх байсан гэж үү Чамайг би хайраа гэж дуудсан бол Чи минь эргээд хайраа гэх байсан гэж үү Хайраа гэдэг үг Хэлэн дээр минь гацаж байсныг би санаж байна Хайрлаад алдана гэдэг хатуу зовинол Харин намайг зовооно гэдгийг мэдэж байсан Нулимс үлдээгээгүй чамд баярлалаа Урсах нулимс маш гашуун чи мэдэхгүй Уйлж хоцроогүй болохоор чи ойлгохгүй Чиний араас далай давалгаалах мэт Чин с...

...

Зүгээр л уйлмаар байна... Өөр юу ч биш.

"Хослон үндэслэсэн хоёр цэцэг..."

Үхэл л салгах юм шиг байсан харилцааг Үнэндээ хэдхэн үг л салгачихлаа Үүрдийн юм шиг учирсан энэ учрал Үнэндээ өнөөдрийнх хүртэл хүчинтэй байлаа Нүдэн дээр минь сэтгэл түймэрт автаж Нэг л мэдэхэд үнсэн товорго болчихсон мэт Нэгэнт л шатчихсан үнсийг Агаарт замхрахыг л хүлээж суугаа мэт Дэргэдээс чинь хором ч холдмооргүй Дэндүү давилуун эрхэлсэн миний сэтгэл Даарчихсан байна, хөрчихсөн байна Дандаа л хамтдаа, хэзээ ч салмааргүй Даанч үнэн шивнэсэн хайрын үгс Дутчихсан байна, дуусчихсан байна... Харамсалтай тийм үү? Хачирхалтай бас тийм үү? Инээж явсан дурсамж минь надад Нулимс бэлэглэхийн цагт нэг гомдоно Итгэж явсан цаг хугацаа минь надад Харуусал авчрахын цагт нэг гомдоно. Хослон үндэслэсэн хоёр цэцэг Хоёр биенийхээ өнгийг харалгүй үхчихлээ... Хорвоод олон цэцэгс халиуран ургадаг ч Хослох өнгөө олохгүй бол гунддагсан Хоёр сэтгэл олон таарах ч Хослох биесээ олохгүй бол шархалдагсан Шархалсан сэтгэл Шарласан цэцэг өөр юу ч биш. Намар цагтаа ирсэн шигээ ...

"Зүгээр л новш..."

Ёстой новшийн санагдаж байна... Хэн гэж үү? Хэн ч. Юу гэж үү? БҮГД. Одоо ингээд л бичихээр намайг өсвөр насныхаа өөрчлөлтөөс гараагүй жаахан охин гээд л бодох байх... Тэрийгээ даваад өдийг хүргээд ирсэн минь бас аз юм шүү. Харааж зүхээд байгаа маань, зүгээр л ганц хором ч гэсэн өөрөөрөө баймаар. Зүгээр л хэн ч намайг чичилж, шүүмжилж, засаж, шахаж, шаардаж, зөвлөж, хэлж, зааж байхгүй тийм цор ганц "блог"-тойгоо ярилцах гээд л... Зүгээр л новшийн байна. Өөдгүй. Бас утгагүй. Магадгүй энэ бүхэн миний өнөөдрийг хүртэл бодож, санаж явсан хүсэл мөрөөдлөө гээсэнд л байх... Надад юу ч алга. Тэр бүх мөрөөдөж, тэмүүлж явсан бүхэн минь ид шидийн юм шиг хормын дотор замхраад алга болчихсон байна. Үүнийг би яг одоо л мэдэрч байна. "Хорвоогийн хамгийн ядуу хүн бол хүсэл мөрөөдөлгүй хүн." гэсэн үгийг олж уншаад, төсөөлөлд би өөрөө яг дүрээрээ зогсож байв. Тэр ядуу, юу ч үгүй хүн чинь би болчихоод байна. Миний энэ дотоод сэтгэлийн аниргүйд хамаг чадлаараа бахирч байгааг мин...