Posts

Цэг

Цэг тавихад Цэнхэр бэхээ соруулах л үлдлээ Сүүлийнх нь гэхэд Сэтгэлээ чангалах л үлдлээ... Насан туршийнх гэж мөрөөдөж эхэлсэн хайр Нэг л өдөр гэнэтхэн эхэлсэн дурлал Намайг бусдаас өөрөөр гэж итгэсэн сэтгэл Нартад ганцхан даа гэж найдсан цор ганц хүн... Харцанд чинь бусдыг биш өөрийгөө олж харсан болохоор Хагацашгүй хайрын түүхийг бичиж эхлэхээр зориглосон Хайранд чинь итгэж өөрийгөө мартсан болохоор Хэзээ ч орхиж явахгүй чамд би итгэхээр шийдсэн Намайг хараад инээмсэглэх чинь Намрын навчисын гэрэлтэх лугаа адил гэгээлэг Надтай хамт байх төрх байдал чинь Насаараа дэргэд байх шиг тийм амгалан Хэлэх үгсэнд чинь яг л яруу найраг шиг автсан Хийх үйлдэл бүрийг чинь яг л өөрийн юм шиг санасан Дэргэд чинь байхдаа би өнгөрсөндөө тарчилдаггүй Дэрлээд хэвтэж байхдаа би ирээдүйдээ дүүлэн нисдэггүй Догдлох сэтгэлээ зөвхөн одоодоо л даатгаж Дотно сэтгэлээ зөвхөн чамд л нээсэн

Энэ өдрийн нулимсыг энэ насандаа мартахгүй

Би өнөөдөр 27 настай. Бусдыг хайрлаж, хайрлуулж, итгэж найдах сэтгэл зүрхтэй нэгэн. Холын хол хүрэх ёстой зорилго тээсэн хэрэндээ л тэсвэр тэвчээртээ баригдаж, гуниж гутрах үедээ гутарч, харамсаж харуусах үедээ шаналж, баярлаж хөөрөх үедээ догдолж үсэрч дэвхцэн явсан өнгөрсөнтэй хүн би. Элэг бүтэн эцэг эх, эрүүл саруул бие хаа, газар дээр ганц ах, ганхаж нөхөрлөсөн найзууд надад цөм бий. Бүгд бий. Гэхдээ би: Өнөөдрийнх шиг ингэж Өнгөрсөнөө зүхэж үзсэнгүй Өнөөдрийнх шиг Өөртөө гутарч, шантарч зүрхэлсэнгүй Өнөөдрийнх шиг ингэтлээ Өр зүрхээ шимшрүүлж байсангүй Амьдрал чи ямар хатуу юм бэ гэж Аяархан ч болов шивнэж байсангүй ээ... Хорвоод би ганцхан Амар амгалан, тайваныг л хүссэн Хорвоод би зөвхөн Ачийг нь хариулах итгэлд л найдсан Орчлонд би гагцхүү Омог бардам хүчинд л эрдсэн Оддын дор зогсоод Он удаан жилийн хайрыг л мөрөөдсөн Хаа байна тэр залуу насны омогшил? Хэн байна тэр насан туршийн хайр? Бүгд худлаа Бүгд хуурамч гэдгийг мэдсээр байж Энэ л удаа гэж өөрийгө...

Хайрлах зүйл үлдсэнгүй дээ...!

Үнэндээ хайрлах зүйл үлдсэнгүй ээ Үгүй дээ л дүрийг чинь ч мартчихаж Үхэж сэхсэн зүрх сэтгэл минь Үнс ч үлдээгээгүй шатаачихсан бололтой Цаг хугацаа өнгөрөх тусам Цантсан цонхны цаанаас улам бүдгэрч Чамайг гэх дурсамж надад үлдсэнгүй Цэлхэн залуу насаа элээх тусам Зүүдний совингоос минь улам арилж Зүрх сэтгэлд гэх орон зай үлдсэнгүй Чамайг нартад байгааг дуулбал Чин сэтгэлд минь пад гэж үгүй Чи гэж хүн байдгийг мэдвэл Чамайг гэх сонин надад үгүй Үнэндээ чамд хайртай гэж юусан билээ Үхтэл шаналсан сэтгэл минь гэж үү Үнэндээ чи бид хоёр гэж хэнсэн билээ Үггүй-хэлгүй бас сэтгэлгүй хүн гэж үү Нэгэнт л мартаж болохгүй дурсамжийг Нартад аль сайхнаар нь дурсмаар байна Нэхэж сэтгэлийг минь олон удаа бүү тавлаач Нэг ч удаа надтай битгий таараач Чамайг хайрлах бүү хэл Чихэндээ хоолойг чинь сонсох хүсэл үгүй Чамайг санах бүү хэл Чимээгүй алгасмаар байна тэр л он жилүүдийг... Хэн хэндээ аз жаргалыг хүсээд Хээвнэг зөрж амьдаръя Хайрлах зүйл...

Бороонд нуугдсан нулимстай тэр шөнийг хэзээ ч мартахгүй

Инээж байсан, чамд хайртайгаа хэлэхдээ Итгэж байсан, чамаас түрхэн холдохдоо Ичингүйрч байсан, чамд би тэмүүлэхдээ Эндүүрч байсан гэхдээ чиний хайрыг... Хэдэн зууныг ч давахаар  Хүчтэй гэж бодож явсан бидний хайрыг Хэр холдлоо ч  Хэмхрэхгүй гэж санасан бидний сэтгэлийг Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Царайг минь хүртэл мартаж байсныг Хоорондох зай холдохын хэрээр Хайрыг минь үгүйрүүлж байсныг  Би мэдээгүй, мэдрээгүй... Ямар их хайртай байснаа Яасан их санаж үгүйлсэнээ  Яагаад ингэж их удсанаа Яаран чамд хэлэхийг л хүссэн юм Яагаад гэж чамайг зовоохгүй байсан Ядаж ганцхан удаа гээд гуйх байсан Яачив гэж шалгаахгүй байсан Яалт ч үгүй өмнө чинь сөхрөх байсан... Харин би тэр шөнийг мартаагүй Хатуу боловч үнэн сэтгэлийг чинь уучлаагүй Нэг ч үг хэлэлгүй байх чинь Нэвт зүрхийг минь зүсэж байсан Нэг ч нүдээрээ харахыг хүсээгүй чинь Намайг тэнд үхүүлж байсан Бороонд нууж унагасан Бүлээхэн нулимстай тэр шөнийг Би хэз...

Амаргүй өнгөрсөн арван хэдэн жил минь...

Тийм ээ, арван нас л дөхөж байсан байх Тэнгэр холдож, газар нь хатуудаж байсан үе... Хорвоог дөнгөж таниж эхэлсэн үе минь Хатуу ч гэлээ жаргалтай байсааан... Үүрийн цолмон гэдэг одыг олж харах гэж Үүр цүүрээр гадаа өнждөг байсан юм шиг Үнэндээ өглөө од тэнгэрт залардгийг Өчүүхэн жаахан охин тэр л үед анх харсан. Халаасандаа мянгаас илүү мөнгөтэй Харсан болгоноо авчихдаг сачийтай Хором бүрт үнэтэй шоколадаар сэтгэлээ цатгаж Хүүхдүүдэд илүү гоё сайхныг гайхуулж болох байсан ч Харин азаар эрхэлж биш нэрэлхэж өссөөн би Хамгийн гоё сайхныг тойрч хүн болсон Үүнийгээ би азгүйдэл биш зол гэнэм Үүнээс илүү жаргалтай амьдрал минь одоо хаа байхав...