Posts

Showing posts from November, 2014

Тэр бид хоёрын “болзоо”

Image
Тэр их сайхан сэтгэлтэй. Харахаар л нүдэнд дулаахан цаанаа л хайр татмаар... Түүнийг үргэлж би дэргэдээс нь ажиглаж, өөрт нь мэдэгдэхгүйгээр анхааралтай гэгч нь анзаарч явдаг. Гэхдээ намайг өөрийг нь харж явдаг гэдгийг мэддэг үгүйг би сайн хэлж мэдэхгүй юм. Ямар ч л байсан түүнийг энэ хорвоод байдаг болохоор, оршдог болохоор би өөрийгөө хамгийн аз жаргалтай гэж бодож явдаг. Түүний инээмсэглэл үү? Яааая, ёстой хөөрхөн шүү дээ. Инээд алдахад хамаг ухаан балартаж, зүгээр л диваажинд очсон мэт болдог. Хамгийн гол нь юунаас болж тийм их аз жаргалтай болж буйг нь мэдэх юм бол бүр ч би баясдаг. Эргэн тойрных нь түүнийг их сайн охин бас сайн ч хүн гэж боддогийг би мэднэ ээ. Бас их хөөрхөн ааштай. Заримдаа уйтгарлана, уйлна. Амьдрал шүү дээ, би үүнийг нь их ойлгодог юм. Харин уйлж байгааг нь харвал сэтгэл үнэндээ шимширмээр... Ажиглаад байх нь ээ, гэрийнхэндээ юунаас ч илүү хайртай. Харин хар хүүг хайрлаад алдсаныг нь би бас мэдэх болохоор тэр талаар бодох ч хэрэггүй. Зайлуул, хүнд их итгэмтги

Ганцаараа байх хэдхэн хором...

Image
Ажил яг 5 - д тарахад толгойд түмэн бодол хурна. Хүмүүс "Гэртээ харих зам бол хамгийн зөв зам" гэлцэнэ. Харин энэ удаа надад энэ үг тохирохгүй бололтой. Гэртээ харимааргүй, жаахан... жаахан ганцаараа байх гэсэн юм. Ганцаараа элдвийг бодож гадуур алхмаар...  Кино театрт үзчихмээр ганц кино нь аймшгийн кино байсан тул ганцаараа үзэж зүрхэлсэнгүй. Цаашаа алхаад дуурь эсвэл драмын театр ороод жүжиг үзчихдэг юм уу гэтэл аль алинд нь өнөөдөр тоглолт байсагнгүй. Ингээд нэг кофе шоп-п сууж, аяга халуун шүүс \кофе-д дургүй\ ууж, шоколадтай бялуу идэнгээ үүнийг бичиж суухаас өөр сонголт үлдсэнгүй. \Ммммммм, энэ бялуу ямар гоё амттай юм бэ... Энэ газар надад таалагдаж байна.\  Харин зөөгч нь надруу жаахан гайхан харна. Миний таамаг: Магадгүй, өнөө үед үзэг цаас гаргаж ирээд дуржигнатал бичиж суугаа хүн байхаа больсон биз. Бүгд л компьютер эсвэл утас ухаж суудаг болсон цаг. Гар минь нэг бүтэн хуудас ч бичиж амжаагүй өвдөж эхэлж байна. Урьд нь дэвтрийн хэдэн л бол хэдэн хуудас