Ганцаараа байх хэдхэн хором...

Ажил яг 5 - д тарахад толгойд түмэн бодол хурна. Хүмүүс "Гэртээ харих зам бол хамгийн зөв зам" гэлцэнэ. Харин энэ удаа надад энэ үг тохирохгүй бололтой. Гэртээ харимааргүй, жаахан... жаахан ганцаараа байх гэсэн юм. Ганцаараа элдвийг бодож гадуур алхмаар... 
Кино театрт үзчихмээр ганц кино нь аймшгийн кино байсан тул ганцаараа үзэж зүрхэлсэнгүй. Цаашаа алхаад дуурь эсвэл драмын театр ороод жүжиг үзчихдэг юм уу гэтэл аль алинд нь өнөөдөр тоглолт байсагнгүй. Ингээд нэг кофе шоп-п сууж, аяга халуун шүүс \кофе-д дургүй\ ууж, шоколадтай бялуу идэнгээ үүнийг бичиж суухаас өөр сонголт үлдсэнгүй.

\Ммммммм, энэ бялуу ямар гоё амттай юм бэ... Энэ газар надад таалагдаж байна.\ 

Харин зөөгч нь надруу жаахан гайхан харна. Миний таамаг: Магадгүй, өнөө үед үзэг цаас гаргаж ирээд дуржигнатал бичиж суугаа хүн байхаа больсон биз. Бүгд л компьютер эсвэл утас ухаж суудаг болсон цаг. Гар минь нэг бүтэн хуудас ч бичиж амжаагүй өвдөж эхэлж байна. Урьд нь дэвтрийн хэдэн л бол хэдэн хуудас хуулан бичлэг хийж, философийн хэчнээн л бол хэчнээн л гарчиг гарчиглаж, гар тэмдэглэл хийдэг байсансан. Гэтэл өнөөдөр тэр бүхэн боломжгүй мэт болж.... Заримдаа үзэг цаас биш хурууны өндөг компьютерийн гар нийлүүлж шүлгээ бичиж суухдаа өөрөөсөө ичмээр санагддаг...

Жаахан л ганцаараа баймаар санагдаад... :( Түр ч атугай, миний, өөрийн, ганцаараа байх орон зай надад хэрэгтэй мэт... 

\This cake just kills me!\


Яг үнэндээ дотор минь жаахан бачуураад, сэтгэл санаагаа цэгцэлмээр байсан юм. 

"Ярилцсан бүр намайг ойлгохгүй байгаа юм шиг
Яр хийсэн бүхэн намайг өсөрхөж санаад байх шиг..."

Яг үнэндээ бичвэрээ дуусгаж чадахгүй нь... Эмх замбараагүй, учир нь олдохгүй хуй салхи мэт энэ сэтгэл зүрхнээс ямар үгийг, ямар өгүүлбэрт оруулж, ямар утга гарган бичихээ мэдэхгүй байна. Тэгэхээр ингээд зогссон нь дээр байх....

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes