Posts

Showing posts from February, 2015

Iron Lady Margaret Thatcher

"Амжилтанд хүрэх замаа удаан хянуур туулах хэрэгтэй. Замдаа та урьд өмнө нь огт төсөөлж ч байгаагүй олон зүйлийг мэдэж, шинэ шинэ нээлт хийж, өөрийгөө таньж мэдэх болно. Ингэж шат шатаар аажим урагшилсан таны амжилтыг хэн ч хэзээ ч бусниулж чадахгүй. Зарим хүмүүс амжилтанд хүрэх гэж хэт яарсанаас болж олсон амжилт нь хэврэг байдаг бөгөөд буцаад ёроол руу нурж унахдаа ч амархан байдаг. Та нэгэнт л ямар нэг зүйлийг зориглон барьж аваад оргилд нь хүрэхийг хичээж байгаа бол алгуур няхуур урагшлах нь хамгийн зөв зам юм."   ~ Iron La dy Margaret Thatcher

"Алмаз, очир эрдэнийн эрэлд гарсан далайн дээрэмчин байсан бол зорилго минь тов тодорхой байх байлаа... "

"Миний амьдрал хэзээ нэг тогтож өгөх юм бол оо? Салхинд хийссэн хамхуул шиг явахаас одоо арай л залхаж байх шиг ээ" гэсэн бодол өдөр тутмын үйл хэргийн явц дунд хааяа нэг орж ирэх нь сэтгэлийг минь нэг л тухгүй болгоно. Тэгээд л бодно "Би юуны төлөө ер нь яваад байна вэ? Чухам юунд хүрэх гэж?" Алмаз, очир эрдэнийн эрэлд гарсан далайн дээрэмчин байсан бол зорилго минь тов тодорхой байх байлаа... Гэтэл, надад одоогоор тийм товч тодорхой байхгүй байна гэдэг өдий хорин хэдэн настай залуу хүний хувьд ичмээр зүйл. Яагаад энийг бичих болсоноо ч нэг их сайн мэдэхгүй байгаа ч, магадгүй зүгээр л "хэн нэгэн"-тэй ярилцахыг хүссэн биз. Магадгүй бичвэр үйлдээгүй их удсан учраас биз. Хуучны цаг үеээ санаж байна аа... Ахынхаа найзад дурлачихаад алдаа оноотой бүдэрч, босож явсан өдөр хоногууд минь өнөөдрийн яах нь үл мэдэх сонин амьдралаас минь хамаагүй илүү жаргалтай, хамаагүй илүү утга учиртай ч байсан юм шиг. Өдөр хоног өнгөрөх тусам хүн л юм чинь, залуу л хүн юм чи