"Алмаз, очир эрдэнийн эрэлд гарсан далайн дээрэмчин байсан бол зорилго минь тов тодорхой байх байлаа... "

"Миний амьдрал хэзээ нэг тогтож өгөх юм бол оо? Салхинд хийссэн хамхуул шиг явахаас одоо арай л залхаж байх шиг ээ" гэсэн бодол өдөр тутмын үйл хэргийн явц дунд хааяа нэг орж ирэх нь сэтгэлийг минь нэг л тухгүй болгоно.

Тэгээд л бодно "Би юуны төлөө ер нь яваад байна вэ? Чухам юунд хүрэх гэж?" Алмаз, очир эрдэнийн эрэлд гарсан далайн дээрэмчин байсан бол зорилго минь тов тодорхой байх байлаа... Гэтэл, надад одоогоор тийм товч тодорхой байхгүй байна гэдэг өдий хорин хэдэн настай залуу хүний хувьд ичмээр зүйл. Яагаад энийг бичих болсоноо ч нэг их сайн мэдэхгүй байгаа ч, магадгүй зүгээр л "хэн нэгэн"-тэй ярилцахыг хүссэн биз. Магадгүй бичвэр үйлдээгүй их удсан учраас биз. Хуучны цаг үеээ санаж байна аа... Ахынхаа найзад дурлачихаад алдаа оноотой бүдэрч, босож явсан өдөр хоногууд минь өнөөдрийн яах нь үл мэдэх сонин амьдралаас минь хамаагүй илүү жаргалтай, хамаагүй илүү утга учиртай ч байсан юм шиг.

Өдөр хоног өнгөрөх тусам хүн л юм чинь, залуу л хүн юм чинь, сэтгэл догдлон хүлээж, маргаашийн маргаашийг тэсэн ядмаар авч, улам л залхмаар, улам л ядаргаатай, төвөгтэй болоод байх шиг... Тэгээд л нүүр номныхоо волл дээр "Таярад офф дис лайф..." нтр гэж дэмий солиормоор ч юм шиг.

Уг нь бүх зүйл хэвийн. Гэрийнхэн сайн, өглөө гараад орой ирдэг төсвийн ажилтай, хааяахан нэг уулзалдаж мар мар хийдэг найзууд сайн, харин нэг л зүйл болж өгөхгүй байгааг хараахан олж мэдэхгүй байгаад байгаа юм... Яг юу юм бол? Өөрийн бие дээрээ нэлээд олон сар ажиглалтын судалгаа хийлээ л дээ. Нэг л биш ээ. Эмчид үзүүлэхээр эв эрүүл. Ер нь бол надад яг сэтгэл зүйч л хэрэгтэй байх... Яг одоо энэ "галзуу хүний өдрийн тэмдэглэл" шиг сонсогдож байгаа байх даа? Зааз, тэр яахав. Миний амьдралын алмаз, очир эрдэнэ вэээр байгаам бол оо?

Аа, магадгүй энэ бүхэн ганц бие байгаа болохоор байж болох юм. Гэхдээ энэ ганц бие амьдралдаа илүү дасаж, хоёр биений амьдрал гэхээр хамаг бие жирс жирс хийгээд өөрийн эрхгүй амнаас "лай" гэдэг үг гардаг болчихож. Ганцаардлын хүнд хэлбэрт шилжсэн бололтой. Гэхдээ ч бас яг ч үүнээс болсон гэж Ая дөнт тинк сөү....

Заримдаа инээхээр инээж болохгүй юм шиг, уйлмаар байхад уйлж болохгүй юм шиг. Эсвэл нээх сайхан инээж байтал гэнэт инээж болохгүй гэсэн сигнал хаа нэгтээгээс ирэх шиг. Заримдаа хиймээр байгаа зүйлсээ хийж болохгүй, нэг л тийм хориотой нөхцөл тушигдаад ч байх шиг. Юм гэдэг ер нь аваатай өгөөтэй гэж яасан үнэн үг вэ? Надад нэг зүйл нь байхаар нөгөө нь байхгүй. Ийм хоёр зүйлийг тэнцүүлэн өөртөө олж чадвал ёстой л нөгөө аз жаргал нь байх даа бодвол?

Өглөө эрт ажил дээрээ ирээд хэд гурван зүйлийг эргэцүүлсэн минь энэ бөлгөө.... 

Comments

  1. Аан нэг тийм "юм" дутагдаад байгаа юм байна :P

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан