Posts

Showing posts from August, 2015

"Мартаа юм болов уу?"

Image
Мандах наран өөдөөс Мэгшиж биш мишээж байх юм Мөндөр шиг санагддаг бороог Малгайгаа аван тосч байх юм Уулын оргилыг хараад бачуурмаар авч Удтал харин ажаад тайвширч байх юм Уруулаа будаад даашинзаа ил гаргаад Уулзахын жаргалыг догдлон хүлээж байх юм... Мартаа юм болов уу? Магад хуучирсан бололтой Мөнх хайр гэж тамгалж байсан ч Мөдхөн мартаж орхисон бололтой Буруу зөвийг салгаж хаяаад Бусдын л адил инээмсэглэж байна Буцааж болохгүй цаг хугацаанд дийлдэж Би чамайг бүр мартаж байна... Чаддагсан бол чамайг дахин бүтээгээд Чиний миний хувь заяаг холбохыг хүсч байлаа Болдогсон бол бор зүрхээ сугалж гаргаад "Би чамгүйгээр амьдрахгүй" гэж хэлэхийг хүсч байлаа Харин одоо цээжиндээ тээх амин зүрхээ Хэтэрхий олон шөнө дааруулсанаа мэдэрч Хайрын нууцхан харцтай хоёр мэлмийгээ Хайран дэмий чилээж байснаа олж харлаа... Мартаа юм болов уу? Магад чамайг баллуурдаж орхиод Зургийн дэвтэр дээрээ Зургаа дахин зурж эхэллээ Үзэсгэлэнгээ гаргах бүтээл минь чи болог Ү