Posts

Showing posts from July, 2016

Нэг тийм аймар айдас...

Сайн байна уу, хүндэт Блог минь. Байнга бичиж чадахгүй, ямар нэг зүйл болохоор, ямар нэг алдаа хийчихээд харамсал, уй гашуутай уулзаж байгаад хүлцэл өчье. Бодоод байх нь ээ, чамтайгаа би инээд хөөр, баяр баясал, сэтгэл догдолтойгоо учирсан нь алга дарам цөөхөн аж. Хамгийн ихээр баярлаж, догдлохдоо Америкт ээж аавыгаа ирэхэд тэр нэг зургийг оруулан пост бичиж байсан минь хамгийн их догдолж, цээжинд зүрх минь багтаж чадамгүй баярлаж байсан хэрэг байна. Түүнээс гадна, би дандаа л чийгтэй сормуустай, сэтгэлдээ гунигтай л бичиж байж. Одоо ч ялгаагүй.  Гурван өдөр гундуухан аашилж, гэртээ өөрийгөө түгжээд, дэр нойтон шөнүүдийг өнгөрөөлөө. Хэн нэгнийг дуудаж уулзаад, хамаг байдгаа дэлгье юү гэхэд хэн ч намайг ойлгохгүй юм шиг. Хамаг байдгаараа уйлахгүй гэж хичээсэн ч, асгартал уйлж байж л сая нэг нойр минь хүрэх шиг.  Яг одоо би амьдралын аль нэг салаа замын завин дээр ганцаараа суучихсан хаашаа сэлүүрдэхээ мэдэхгүй тэнгэр цэлмэхийг ч юм уу, хүчтэй шуурга ч шуурахыг ч юм уу битүүхэн