Posts

Showing posts from August, 2016

"Зүгээр л новш..."

Ёстой новшийн санагдаж байна... Хэн гэж үү? Хэн ч. Юу гэж үү? БҮГД. Одоо ингээд л бичихээр намайг өсвөр насныхаа өөрчлөлтөөс гараагүй жаахан охин гээд л бодох байх... Тэрийгээ даваад өдийг хүргээд ирсэн минь бас аз юм шүү. Харааж зүхээд байгаа маань, зүгээр л ганц хором ч гэсэн өөрөөрөө баймаар. Зүгээр л хэн ч намайг чичилж, шүүмжилж, засаж, шахаж, шаардаж, зөвлөж, хэлж, зааж байхгүй тийм цор ганц "блог"-тойгоо ярилцах гээд л... Зүгээр л новшийн байна. Өөдгүй. Бас утгагүй. Магадгүй энэ бүхэн миний өнөөдрийг хүртэл бодож, санаж явсан хүсэл мөрөөдлөө гээсэнд л байх... Надад юу ч алга. Тэр бүх мөрөөдөж, тэмүүлж явсан бүхэн минь ид шидийн юм шиг хормын дотор замхраад алга болчихсон байна. Үүнийг би яг одоо л мэдэрч байна. "Хорвоогийн хамгийн ядуу хүн бол хүсэл мөрөөдөлгүй хүн." гэсэн үгийг олж уншаад, төсөөлөлд би өөрөө яг дүрээрээ зогсож байв. Тэр ядуу, юу ч үгүй хүн чинь би болчихоод байна. Миний энэ дотоод сэтгэлийн аниргүйд хамаг чадлаараа бахирч байгааг мин