"Зүгээр л новш..."

Ёстой новшийн санагдаж байна... Хэн гэж үү? Хэн ч. Юу гэж үү? БҮГД. Одоо ингээд л бичихээр намайг өсвөр насныхаа өөрчлөлтөөс гараагүй жаахан охин гээд л бодох байх... Тэрийгээ даваад өдийг хүргээд ирсэн минь бас аз юм шүү. Харааж зүхээд байгаа маань, зүгээр л ганц хором ч гэсэн өөрөөрөө баймаар. Зүгээр л хэн ч намайг чичилж, шүүмжилж, засаж, шахаж, шаардаж, зөвлөж, хэлж, зааж байхгүй тийм цор ганц "блог"-тойгоо ярилцах гээд л...

Зүгээр л новшийн байна. Өөдгүй. Бас утгагүй.

Магадгүй энэ бүхэн миний өнөөдрийг хүртэл бодож, санаж явсан хүсэл мөрөөдлөө гээсэнд л байх... Надад юу ч алга. Тэр бүх мөрөөдөж, тэмүүлж явсан бүхэн минь ид шидийн юм шиг хормын дотор замхраад алга болчихсон байна. Үүнийг би яг одоо л мэдэрч байна.
"Хорвоогийн хамгийн ядуу хүн бол хүсэл мөрөөдөлгүй хүн."

гэсэн үгийг олж уншаад, төсөөлөлд би өөрөө яг дүрээрээ зогсож байв. Тэр ядуу, юу ч үгүй хүн чинь би болчихоод байна. Миний энэ дотоод сэтгэлийн аниргүйд хамаг чадлаараа бахирч байгааг минь хэн ч сонсож чадахгүй.

Яг одоо, яг энд, элэг бүтэн эцэг эх, гэр бүл, найз нөхөд, бүрэн бүтэн бие хаа энэ тэртэй байна, би баян хөөөн гэж афоризмдахгүй ээ, уучил. Энэ бүхэн яг одоо ямар ч хэрэггүй байна. Энэ биеийг сэтгэлтэй нь хамт хөдөлгөөд босгоод аваад явчих тэр зориг зүрх, тэсвэр тэвчээр, хүсэл мөрөөдөл нь байхгүй байхад яах юм бэ ???

Гэтэл өнөөдрийг хүртэл тээж явсан миний мөрөөдөл хааччихав? Хэн нэгэн авчихав уу? Сэтгэлд минь сэм хулгай орчихов уу? Санаа минь орж гараад мартчисан хэрэг үү? Түүндээ хүрэх гэж би өглөө бодит биш амьдралаасаа сэрж, агаар амьсгалж, гар хөлөө хөдөлгөж, бүтэн биеийнхээ бүхий л мэдрэхүйг ажиллуулсаар ирсэн. Гэтэл яачихав? 

-БҮҮМ !!! Алга болчихсон. Зүгээр л алга болчихсон.

Юм чинь алга болохоор яадаг юм? Мэдээж ахиад шинийг олж авдаг. Гэтэл тэр мөрөөдөл минь надад хараал идсэн ганц ширхэг л байсан юм, би тэрийг одоо хаа нэгтэйгээс хайгаад олно гэдэгт үнэндээ итгэхгүй байна. Одоо тэгүүл яахуу? Тэгэхээр яагаад алга болчихов? Шууд утгаараа бол ЯАЖ?

Олон удаагийн цөхрөл, бүтэлгүйтэл, уналт, хоосролт, сэтгэл хямрал, уйтгар гуниг, зүрх сэтгэлийн шаналал, харуусалл, гомдол, итгэл алдрах, тэмцэл дунд амьд үлдэх гэсэн хичээлт чармайлтын үр дүн, ойлгомжгүй, утгагүй юм шиг нөхцөл байдал....зэргээс болсон, шалтгаалсан байж болох уу?

- Болно. Болохоор барах уу даа, Болчихсон байна...

Харин одоо бол би ирээдүйрүү явмааргүй байна. Зүгээр л ийм байдлаар цаашаа урагшлах нэг алхмын ч тэнхэл надад алга. Би ер нь юу ч үгүй хоосон хүн юм. "Цаг сайхан байж...." гэсэн санаа алдалт бүртээ тэр цаг үерүүгээ гүйгээд очмоор байна. Үнэндээ, Яах бол, Ийх бол, Тэгэх болов уу, Тэгвэл яах уу, Ингэвэл яах уу гэж бодохоос, төсөөлөхөөс, төлөвлөхөөс ЗАЛХАЖ БАЙНА. Өнгөрсөнөө бодож уйлаад суух минь өчүүхэн надад хангалттай атал ирээдүйг бодож бас гуниглаж суух ч ёстойн....

Мэдэхгүй ээ, би зүгээр л энэ амьдралд тэг дунд гацчихсан. Надад юу ч байхгүйн дээр, юу ч хэрэггүй мэт санагдаж эхэлж байна. Хүсэл мөрөөдлийнхөө жигүүрээ нарийхан хавцал дундуур орох гэж зүтгэхдээ гэмтээгээд тасдчихсан бололтой. Эргэж нисээд олоод авъя юу гэтэл надад далавч байхгүй, би нисэж үл чадна. Тэгээд би далавч ч үгүй, даяанчилах зам ч үгүй газар унасан байна. Би эндээс хаашаа харж, хөдөлж, хоёр хөлөө хөдөлгөхөө мэдэхгүй байна. Надад жигүүр биш дөрвөн мөч, бачуурсан дотоод сэтгэл, бүлцийсэн хоёр нүд л байна.

- Би зүгээр л үнэхээр яахаа мэдэхгүй байна...

Comments

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes