Posts

Showing posts from October, 2016

2013.10.28-нд бичиж байсан байна...

Цаг хугацаа гэдэг бүхнийг анагаагч, бүгдийг мартуулагч ийм хүчтэй эм байхад би алзахгүй ээ. Хэмээн би өөрийгөө зоригжууллаа.  Анх түүнтэй учраад түүнгүйгээр л амьд энэ хорвоод ахин нэг ч алхаж чадахгүй мэт санагдаж, дэлхий ертөнц бүхэлдээ миний өмнө, нүдэн дээр минь сөнөж байгаа юм шиг зүрхэнд минь боссон тэр л хайрын цамхаг нуран унаж билээ. Чамайг минь надаас алхаад явахад би гэдэг хүн уушигнаас минь ирэх амьсгаа хүртэл аймшигтай хүнд, хэцүү болж, тэр чигтээ амьсгалж чадахгүй зогсчихож байгаа юм шиг би зүгээр л "үхэж" билээ. ГЭХДЭЭ амьдралын надад чамаас гадна илгээсэн бусад хүмүүсийн ачаар, бас цаг хугацаа улиран одсоор би дахин "нэг алхах" мөрөө олсон. Хайр тийм аз жаргалыг надад авчирч, амьдралын амттай шимтэйг мэдрүүлсэн хэрнээ хайр хагацлыг дагуулахаараа тийм аймшигтай байдаг гэдгийг хорьхон наслахдаа үзээгүй явсан байна. Харин ч хорин насандаа ийм хайр байдаг гэдгийг мэдэж авсандаа одоо бодохнээ баярлаж ч байх шиг. Хэрэв чамтай учраагүйсэн бол би е

“Хайр аа...”

Харалган юм аа энэ сэтгэл гэдэг чинь Хажуудаа байлаа ч чамайг би Хайр аа гэж ганц ч дуудаагүй Хайртай байснаа нэг ч мэдрээгүй Зүрх сэтгэлд чиний дүр тодорч байлаа ч Зүгээр л үл хайхраад өнгөрсөн Зүсэх мэт өнөөдрийн энэ шаналал Зүггүй аашилсан өөрийг минь буруутгах шиг... Айсан байх гэхдээ Алдчихаж магадгүй гээд Ахиад хэзээ ч эргэж ирэхгүй гээд Ардаа үлдээгээд одохоос чинь айсан байх Сэтгэл минь чиний төлөө булгилж байгааг Сайхан чамд мэдэгдчихвэл Сэмэрч үлдэхээс эмээсэн аятай Сэрж чадалгүй хүлэгдсэн зүүд гэлтэй Чамд хайртайгаа хэлсэн бол Чи дэргэд минь үлдэх байсан гэж үү Чамайг би хайраа гэж дуудсан бол Чи минь эргээд хайраа гэх байсан гэж үү Хайраа гэдэг үг Хэлэн дээр минь гацаж байсныг би санаж байна Хайрлаад алдана гэдэг хатуу зовинол Харин намайг зовооно гэдгийг мэдэж байсан Нулимс үлдээгээгүй чамд баярлалаа Урсах нулимс маш гашуун чи мэдэхгүй Уйлж хоцроогүй болохоор чи ойлгохгүй Чиний араас далай давалгаалах мэт Чин с

...

Зүгээр л уйлмаар байна... Өөр юу ч биш.