“Хайр аа...”



Харалган юм аа энэ сэтгэл гэдэг чинь
Хажуудаа байлаа ч чамайг би
Хайр аа гэж ганц ч дуудаагүй
Хайртай байснаа нэг ч мэдрээгүй
Зүрх сэтгэлд чиний дүр тодорч байлаа ч
Зүгээр л үл хайхраад өнгөрсөн
Зүсэх мэт өнөөдрийн энэ шаналал
Зүггүй аашилсан өөрийг минь буруутгах шиг...
Айсан байх гэхдээ
Алдчихаж магадгүй гээд
Ахиад хэзээ ч эргэж ирэхгүй гээд
Ардаа үлдээгээд одохоос чинь айсан байх
Сэтгэл минь чиний төлөө булгилж байгааг
Сайхан чамд мэдэгдчихвэл
Сэмэрч үлдэхээс эмээсэн аятай
Сэрж чадалгүй хүлэгдсэн зүүд гэлтэй
Чамд хайртайгаа хэлсэн бол
Чи дэргэд минь үлдэх байсан гэж үү
Чамайг би хайраа гэж дуудсан бол
Чи минь эргээд хайраа гэх байсан гэж үү
Хайраа гэдэг үг
Хэлэн дээр минь гацаж байсныг би санаж байна
Хайрлаад алдана гэдэг хатуу зовинол
Харин намайг зовооно гэдгийг мэдэж байсан

Нулимс үлдээгээгүй чамд баярлалаа
Урсах нулимс маш гашуун чи мэдэхгүй
Уйлж хоцроогүй болохоор чи ойлгохгүй
Чиний араас далай давалгаалах мэт
Чин сэтгэлийн нулимс урсаж намайг ширгээсэн
Хэлж төгсгөөгүй үгсийг чинь
Хэврэгхэн сэтгэлдээ нулимсаараа далдалж
Хийж амжаагүй амлалт бүрийг чинь
Хий л найдах зүрхэндээ би булшилна
Цаг хугацааг би чамаас илүүтэй хайрлах байж
Цаашаа гэсэн сэтгэлийг чинь эртнээс мэдрэх байж
Чи түүнлүүгээ эртхэн явах ёстой байж
Чин сэтгэлээ би сүнсээр чинь би хуурахгүй байж...
Чийгтэй харах харц үлдээгээгүй чамд баярлалаа
Чамаар л дутахгүй амьдралд нулимс үлдээгээгүйд баярлалаа
Чи миний өнгөрсөн нулимсаар цад, ундаал
Чиний аз жаргалаар би харин цадъя. 

(2014 оны 11 сарын 24-ний өдөр бичиж байж...)

Comments

  1. Хайр гэдэг нэг талаар гоё нөгөө талаар нуль сэтгэлээн шаналгах зүйл шүү дээ.Шаналж суухдаа сайхан л гэлцдэг зовсон ч жаргасан ч сайхан л гэлцдэг.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан