Posts

Showing posts from December, 2016

Юу ч мэдэхгүй хүн

Дуудлаа гээд Дурлалт чи минь эргэж харна гэж үү дээ Дурслаа гээд Дутуу бүхнээ нөхөж чадна гэж үү дээ Даслаа гээд Дандаа намайг гэж байна гэж үү дээ Дэндлээ гээд Даанч чамайг хайрлахаа зогсоож дийлнэ гэж үү дээ... Өвдлөө гээд Өөртэй минь адилхан мэдэрнэ гэж үү дээ Өрөвдлөө гээд Өөдөсхөн намайг тэвэрнэ гэж үү дээ Хэллээ гээд Хүрээд ирэх билүү дээ дэргэд минь Хүслээ гээд Хайрлах билүү дээ намайг... Гомдлоо гээд Гутрах ч билүү миний өмнөөс Гансарлаа гээд Гаслах ч билүү миний төлөө Хэлгүй үгтэй сэтгэлийг минь Хээвнэг битгий тоо Хэлсэн хэлээгүй зүрхийг минь Хэзээ ч битгий өрөвд өө Чи бол юу ч мэдэхгүй хүн Чихэвчээ авлаа ч намайг сонсохгүй нэгэн Чи бол надаас хол орших нэгэн Чамд хүрлээ ч намайг ойшоохгүй хүн... Мэдэхгүй чигээрээ л Миний дэргэдээс холд Мартсан чигээрээ л Магад хэзээ ч бүү сана!