Юу ч мэдэхгүй хүн

Дуудлаа гээд
Дурлалт чи минь эргэж харна гэж үү дээ
Дурслаа гээд
Дутуу бүхнээ нөхөж чадна гэж үү дээ
Даслаа гээд
Дандаа намайг гэж байна гэж үү дээ
Дэндлээ гээд
Даанч чамайг хайрлахаа зогсоож дийлнэ гэж үү дээ...

Өвдлөө гээд
Өөртэй минь адилхан мэдэрнэ гэж үү дээ
Өрөвдлөө гээд
Өөдөсхөн намайг тэвэрнэ гэж үү дээ
Хэллээ гээд
Хүрээд ирэх билүү дээ дэргэд минь
Хүслээ гээд
Хайрлах билүү дээ намайг...

Гомдлоо гээд
Гутрах ч билүү миний өмнөөс
Гансарлаа гээд
Гаслах ч билүү миний төлөө
Хэлгүй үгтэй сэтгэлийг минь
Хээвнэг битгий тоо
Хэлсэн хэлээгүй зүрхийг минь
Хэзээ ч битгий өрөвд өө


Чи бол юу ч мэдэхгүй хүн
Чихэвчээ авлаа ч намайг сонсохгүй нэгэн
Чи бол надаас хол орших нэгэн
Чамд хүрлээ ч намайг ойшоохгүй хүн...
Мэдэхгүй чигээрээ л
Миний дэргэдээс холд
Мартсан чигээрээ л
Магад хэзээ ч бүү сана!

Comments

  1. Нэг бүрчлэн эхнээс нь дуустал уншлаа. Үнэхээр гоё блог байна. Дараагийн нийтлэлийг чинь тэсэн ядан хүлээе.

    ReplyDelete
  2. Маш их баярлалаа. Өөрт чинь бас амжилт ������

    ReplyDelete
  3. Юм бичихэд чамд ямар мэдрэмж төрдөг вэ?

    ReplyDelete
    Replies
    1. гэхээс илүү ямар мэдрэмж төрөхөөр бичмээр санагддаг вэ гэвэл илүү зохих юм байна надад... Бусад хүмүүсийн мэдэрдэг нийтлэг мэдрэмж биш зөвхөн надад л мэдрэгдэж байгаа сонин содон, яарч сандарсан, сэтгэл түгшсэн, онцгой мэдрэмж төрөхөөр бичмээр санагддаг. Бас хэт их гуниглаж, ганцаардахдаа бичдэг. :)

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан