Ээжийгээ уучлаарай

Өнчиний зовлон үзээгүй би 

Өөрөө дэндүү жаргалтай өсөж 

Үрийнхээ өмнө өөрөөсөө ичнэ

Үг ч гарахгүй өөрийгөө зэмлэнэ.

Аз жаргал бэлэглэсэн гэж

Аав чинь ихэд баярласансан

Анхны үр мин гэсээр

Аав чинь чамайг тэвэрсэнсэн...

Холдоод одчихдог сэтгэлийг яалтай

Хайгаад олддоггүй итгэлийг яалтай

Хуураад мэхэлчихдэг занг яалтай

Хүний хүнд дурласан түүнийг яалтай

Эмэгтэй хүнд чадлаа гайхуулагч

Эр хүний занг яалтай

Эхнэр хүүхдээ уландаа гишгэсэн

Эрлэгтээ мордсон хүчирхийллийг нь яалтай

Айж ичсэн ээж нь 

Аргагүй эрхэнд явсансан

Амьдралыг ойлгоод ирэхээрээ

Арчаагүй ээжийгээ ойлгоосой...

Амьдрал бэлэглэсэн гэж бардаж явахдаа

Аавгүй амьдралыг үзүүлчихлээ, охиндоо

Аав минь хаачсын гэж асуухдаа

Алаг нүдэнд чинь гуниг төрүүлчихлээ, чамд

Буруудаж унаж явсан ч

Болсон гэж боддог шүү, тэр хүнгүйгээр

Болгоно бүтээнэ гэж яваа ч 

Багтарч цархирмаар санагддаг шүү, чамгүй үед...

Бид 3

https://youtu.be/JtecXSnetGM

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes