Posts

Showing posts from September, 2018

"Яагаад ирчихсэн юм бэ, тэндээ үлдээд гоё амьдрахгүй яасан юм гэж хэлэх, асуух, гайхах хүн бүхэнд..."

Зүгээр л энэ тухай бичмээр байдаг юм. Өглөө бүхэн мандах нарыг харж, энэ амьдралд амьд яваагаа мэдрэх бүртээ би үргэлж боддог, энэ тухай. 2014 онд надад хэн бүхэнд олдоод байдаггүй АНУ-д мастер хамгаалах боломж олдсон билээ. Би ч боломжийг алдаагүй гэхдээ зарим хүмүүсийг амьдралаасаа алдаж орхисон. Энэ бүхэнд хорсож, өөртөө харамсаж, гуниж гутралгүй зүгээр л "хувь тавилан" гэдэгт итгэхийг хүсээд орхисон. 2.5 жилийн хугацаанд завсарлаж, амран байж хамгаалдаг MBA-г өөрийгөө шамдуулан, юунд ч юм яарч гарсаар 1 жилийн дотор дуусгачихав. Зорилго нэгт, гадаад монгол гэлтгүй бүгд л амарч зугаалж, ажил хөдөлмөр эрхэлж тэндээ суурьшиж эхэлж байв. Тэдний хувьд тэр улс гэр орон нь болж төвхнөж байхад миний хувьд гэрээсээ алс хол дотуур байранд түр зуур амьдарч байгаадаа бат итгэж, тэр итгэлээсээ хэзээ ч холдохыг хүсээгүй. Яагаад ч юм надад эх оронлуугаа яарах, хурдхан дипломоо өвөртөлж очоод тэвэрч авахыг хүссэн хүмүүс гэж байсан. 1 жил хагас хугацаа өнгөрөхөд надад дахиад 1 жил ү