Posts

Showing posts from December, 2021

"Амьдрал үргэлжилж байна шүү дээ, Заяа"

Нэг л мэдэхэд төөрчихсөн... Нэрээ ч мартах шахам бүдгэрч эхэлсэн Нэг л өглөө сэрээд бодсон Надад нээрэн нэг зүйл байдаг шүү гэж Бичдэг байсан, бодоод л бичээд л... Би түүнийг санахдаа магадгүй мартахдаа хүртэл Бичдэг байсан, бичээд л санаад л... Тэд хэн ч бай, бүгд л миний өнгөрсөн Тэртээ тэргүй бэхээр минь дүрслэгдэж хуудсанд минь үлдсэн Тэнэглэл энхрийлэл хоёроо ч бас хамтад нь үлдээчихсэн Амьдрал хамгийн хоржоонтой нь Алдахаа алдаж онохоо онож унасан ч Ахиад л хөл дээрээ босоод л ирдэг "Амьдрал үргэлжилж байна шүү дээ, Заяа" Гэж тэр зүгээр ч нэг хэлээгүй байх Гэтэл миний байж байгаа царай.... Хамгийн анхны сэтгэлийн шарх Хамгийн том байсан ч Амьдрах урам зориг, итгэл найдварыг гуравхан үгээр  Атганд сийлсэн чигээрээ цээжинд шивнэчихсэн...