"Амьдрал үргэлжилж байна шүү дээ, Заяа"

Нэг л мэдэхэд төөрчихсөн...

Нэрээ ч мартах шахам бүдгэрч эхэлсэн

Нэг л өглөө сэрээд бодсон

Надад нээрэн нэг зүйл байдаг шүү гэж

Бичдэг байсан, бодоод л бичээд л...

Би түүнийг санахдаа магадгүй мартахдаа хүртэл

Бичдэг байсан, бичээд л санаад л...

Тэд хэн ч бай, бүгд л миний өнгөрсөн

Тэртээ тэргүй бэхээр минь дүрслэгдэж хуудсанд минь үлдсэн

Тэнэглэл энхрийлэл хоёроо ч бас хамтад нь үлдээчихсэн

Амьдрал хамгийн хоржоонтой нь

Алдахаа алдаж онохоо онож унасан ч

Ахиад л хөл дээрээ босоод л ирдэг

"Амьдрал үргэлжилж байна шүү дээ, Заяа"

Гэж тэр зүгээр ч нэг хэлээгүй байх

Гэтэл миний байж байгаа царай....

Хамгийн анхны сэтгэлийн шарх

Хамгийн том байсан ч

Амьдрах урам зориг, итгэл найдварыг гуравхан үгээр 

Атганд сийлсэн чигээрээ цээжинд шивнэчихсэн...

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes