~ Олсон дээр явагч хүн ~
Би олсон дээр явагч хүн Бүдэрч ойчвол сонголт гэж байхгүй Би олсон дээр явагч хүн Буруу харж халтирах эрх гэж үгүй Нарийхан олсонд амьдралаа даатгасан би Намайг үзэж байгаа түмэн үзэгчид байгаа Нэг л буруу гишгэвээс Нэгхэн хэсэг ч надаас үл үлдэнэ Би олсон дээр явагч хүн Эргэж харах хугацаа надад байхгүй Ээрсэн утас улам л богиносож байгаа Эргээд энэ өндөрт гарах боломж үгүй Энд л би гацаж үл болно Би олсон дээр явагч хүн