"Зун дууслаа..."
Зун дуусч байна. Энэ юу гэсэн үг вэ? Таны хувьд ? /Нэг тухтайхан шиг суугаад бодоод үзээрэй. Учир нь ийм байх, тийм байх гэж өөрийн зүгээс олон юм тааж бичмээргүй байна./ Аа, харин миний хувьд энэ бол энэ жилийн зуны улирлын л төгсгөл болохоос биш өөр бусад зүйлийн харин ч эхлэл нь болж байна. Маш чухал үе. Миний карьер, боловсрол, гэр бүлийн байдал, аж амьдралын минь Монголд суурьшин төвхнөх маш чухал үе. Хамгийн гол нь шийдвэрлэх мөч. Энэ л үед би хамгийн зөв гэсэн шийдвэрийг гаргах ёстой. Гэхдээ хэний ч тусламж, хэний ч хачирлаж, давсалсан үггүйгээр, зөвхөн өөрийнхөөрөө. Яагаад гэвэл би өнөөдөр 23 настай. Мастерын зэрэг хамгаалсан. Гадаад оронд сураад, амьдраад, төгсөөд ирсэн. Чадлынхаа хэрээр л бие даан амьдарч ирсэн. Надад шийдвэр гаргах хангалттай эрх аа, бас үүрэг нь ч бий. Ямар нэг зүйлийг хиймээр байна. Зуны улирал эхэлж, найз нөхөд, зугаа цэнгэл гэж явсаар одоо танах цаг нь иржээ. Угийн зүгээр сууж чаддаггүй би бээр нэг мэдсэн усан далайд шумба...