"Оройтсон шүлэг" Get link Facebook X Pinterest Email Other Apps July 22, 2015 Надад чамаас өөр хэн ч байгаагүй ч Чамд надаас өөр хэн нэгэн байсан бололтой Намайг чи хайрлангаа мартаж байхад Чамайг би мартахын тулд хайрлаж байж... Get link Facebook X Pinterest Email Other Apps Comments
Энэ өдрийн нулимсыг энэ насандаа мартахгүй March 05, 2017 Би өнөөдөр 27 настай. Бусдыг хайрлаж, хайрлуулж, итгэж найдах сэтгэл зүрхтэй нэгэн. Холын хол хүрэх ёстой зорилго тээсэн хэрэндээ л тэсвэр тэвчээртээ баригдаж, гуниж гутрах үедээ гутарч, харамсаж харуусах үедээ шаналж, баярлаж хөөрөх үедээ догдолж үсэрч дэвхцэн явсан өнгөрсөнтэй хүн би. Элэг бүтэн эцэг эх, эрүүл саруул бие хаа, газар дээр ганц ах, ганхаж нөхөрлөсөн найзууд надад цөм бий. Бүгд бий. Гэхдээ би: Өнөөдрийнх шиг ингэж Өнгөрсөнөө зүхэж үзсэнгүй Өнөөдрийнх шиг Өөртөө гутарч, шантарч зүрхэлсэнгүй Өнөөдрийнх шиг ингэтлээ Өр зүрхээ шимшрүүлж байсангүй Амьдрал чи ямар хатуу юм бэ гэж Аяархан ч болов шивнэж байсангүй ээ... Хорвоод би ганцхан Амар амгалан, тайваныг л хүссэн Хорвоод би зөвхөн Ачийг нь хариулах итгэлд л найдсан Орчлонд би гагцхүү Омог бардам хүчинд л эрдсэн Оддын дор зогсоод Он удаан жилийн хайрыг л мөрөөдсөн Хаа байна тэр залуу насны омогшил? Хэн байна тэр насан туршийн хайр? Бүгд худлаа Бүгд хуурамч гэдгийг мэдсээр байж Энэ л удаа гэж өөрийгө... Цааш унших »
Юм гэдэг одоо ондоо June 22, 2013 Дөрвөн цагаан хананы дунд Дөнгөж ирсэн тэр мөчөө нэг дурсана Дөрөвхөн хоноогүй байхдаа ижийгээ санаж байсан Дөрвөн сарын дараа биеээ би даасан Амьдралын эхлэл дандаа хэцүү байдаг би мэднэ Ахин боломж надад олдохгүй би чадна Гэж өөртөө байнга би хэлдэг байсан Гэхдээ одоо ч үүнийг санаж байна Гарт ирсэн ганцхан боломжийг би зууж авсан Ганцаараа ч гэсэн ийшээ тэмүүлж би ирсэн Гуниж би нулимс унагасан ч Гутарч би урвуу царайлахгүй Нар тэнгэр дээр байж л байна Намайг амжилтанд хүрэхийг хүлээгээд л Найз нөхөд маань тэнд хүлээж л байна Наргиж хамтдаа цэнгэнэ гээд л Заримдаа би дэндүү ганцаардана энд Зайлаа гээд л хараал идмээр санагдана гэхдээ Зам мөр минь ийшээ зурагдсан байна shut up ! Зөвхөн Монголдоо эргэж очих үе гэж бий just wait ! Хүсэл зорилгоо биелүүлчихээд л Хүрээд очно гэж бодох надад сайхан Хүний нутгаас эрдэм өвөртлөөд очино гэхлээр л Хүүхэд нь ижийнхээ ачийг нэгээр хариулж байна сайхан Цааш унших »
Ямар кофе уувал сэргэж Ямар хүнтэй суувал жаргах юм бол доо... June 27, 2025 Цайны цаг. Хэн ч байхгүй хүнгүй оффис. Хоолоо идчихсэн. Харин одоо нэг сайхан амттай боргол олоод уучихвал...үдээс хойшоо ажил их аятайхан урсчих гээд байгаа санагдана. Бодолдоо ойр хавийн хөөрхөн хөөрхөн кофе шопуудыг нэг нэгээр нь бодож, хаанаас нь яг аль төрлийн кофег нь уувал энэ бие, сэтгэл бүрэн сэргэж, нозоорохгүй, залхахгүй, эрч хүчтэй мэдрэмж авах юм бол гэдэг хөнгөхөн бодлын араас -Ер нь ямар хүнтэй суувал энэ бие, сэтгэл жаргах юм бол гэсэн хүндхэн бодол өөрийн эрхгүй орж ирэв. , Кофе тийм ч хямдхан уух зүйл биш. Кофе шиг кофег уусан шиг уухын тулд маш олон судалгааг хийх хэрэгтэй. Үнэ, амт, хэлбэр дүрс, төрлөөс гадна хамгийн чухал нь БИЕИЙН ЭРҮҮЛ МЭНД-д нөлөөлөх байдал нь илүү чухал. Түүн шиг, ганц олдох амьдралдаа гарцаагүй гэсэн нэгэнтэйгээ амьдрахын тулд бас л маш олон судалгааг хийх хэрэгтэй. Тэгээд тэр хүн нь СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНД-д эерэг нөлөөтэй хүн байх ёстой. Энэ түмэн бодлууд хөвөрч хөвөр адаг сүүлд нь "-ер нь кофе уухгүй байсан ч болно, хүнтэй суухгүй байс... Цааш унших »
Comments
Post a Comment