Posts

Жаргалтай амьдрал минь...

Image
Миний жаргалтай амьдрал цагийн аясыг даган надаас асуулгүй, од харвах хурдаар үргэлжилсээр... Ганцхан зүйлийг ингэж хурдлуулахыг хүссэн ч сэтгэлийн гүнд тайван өнгөрөх шиг... Миний амьдрал өөрөө тун чиг жаргал, гэрэл гэгээтэй. Гэхдээ тэр гэрлэн дээр гэгээ нэмсэн хүн минь миний жаргалтай амьдралын утга учир.  Миний ирээдүй, миний хүсэл мөрөөдөл тийм агуу атал түүнд хүрэх гэсээр хаа ч юм ганцаар алхална. Ганцаардлыг мэдрэхгүйн тулд зорилго тэмүүллийг дэргэдээ авлаа. Миний бие энэ л жаргалтай амьдралын гол дүр. Туслах жүжигчид үгүй миний л "жаргалтай амьдрал" жүжиг үргэлжлэн бичигдэх олон мянган хуудастай.  ... Хуудас бүрийг эргүүлэхэд түүнээс жаргал үнэртэж, гэрэл туяардаг. :) 

Би

Image
Ганцаарддаг гэхдээ би дэргэдээ байгаа өөрийгөө үл тоож чадахгүй Гунирхдаг гэхдээ би урсаж байгаа нулимсаа тэвчдэг Гэнэн гэхдээ бүхнийг ухаарах ухаан надад байдаг Гомддог гэхдээ гэлээ гээд бусдад уурладаггүй Санадаг түүнийгээ бүр байж яддаг Салхинд шивнээд түүндээ хайртайгаа хэлдэг Сэтгэл минь өвддөг тэр минь үгүй бол Сэмэрч унахаас айсандаа зүрхэндээ түүнээ хадгалдаг Уйдаж гунидаг гэхдээ зүгээр суудаггүй Уйлж дорддог ч нулимс минь ариухан Ухаангүй үйлдэл хийх ч Утга учир тэр болгонд нуугдсан байдаг Тайвширч чадахгүй үе зөндөө Тэнэгтэж хэн нэгэнлүү орилдоггүй Тэнгэр өөд хараад л Цээжин дотроо чимээгүйхэн хашгирдаг Би бол эгэл жирийн байх дуртай Бусдын дуурайж чадахгүй тийм л бүсгүй Би бол дэлбээгээ нээж шарласан ч Бүгдийн өмнө цэцэглэх сарнайн бүсгүй Хайрлаж дурлахдаа Хайраа би бусдад харамладаггүй Хэн нэгнийг сэтгэлдээ тээхдээ Харамгүй зүрхээ түүндээ зориулж чаддаг Олонтой ярилцахдаа хэдхэн үг хэлдэг ч Орь ганцаархнаа дураараа чалчдаг би Одоо л хийхг...

Би огт гунихгүй ~ О.Дашбалбар

Зорилгогүй тоглоомонд өртөж, золгүй амьдралаа мартаж Зол жаргалыг үзэн ядавч зоргоороо амьдрах би дуртай Ертөнц даяараа намайг мартсан ч би огт гунихгүй Ертөнц даяараа намайг магтсан ч би огт мишээхгүй Энэ ертөнцөд ердийн энгийн адуу шиг, шувуу шиг амьдарч Эргэж ирэхээр нисэн одож, буцан ирэхдээ хүн шиг л амьдарна Амьдралын зорилго инээдийг минь хүргэнэ, юу юм бэ… Амьд яваа минь бурханы тоглоом, үйлийн сүлжээс! Далдуу модтой, номтой, хүүхэнтэй, дарстай тоглож Дашбалбартайгаа ч тоглож явсаар би дөч гарлаа Намайг Дашбалбар гэж нэрлэсэн юм, энэ миний өмсгөл Надаас нэр-хувцсыг минь хуу татвал би хэн юм бэ?

Би эгэл хүн ~ О.Дашбалбар

Биеэрээ ч, сэтгэлээрээ ч эгэл хүн! Уйлахад нулимс арчдаг гараас минь үнэтэй алчуур үгүй, Уухад үргэлж зэмлэдэг нөхдөөс минь илүү ухаантан үгүй, Унтахад толгой илбэдэг ээжээс минь илүү ачтан үгүй, Би-эгэл хүн! Олон намрын бороонд шавшуулж явахдаа Орчлон дэлхийн аугаа сайханд дурласан, Оройтсон сартай цуг хээр хоноглохдоо Онгон тал дээр хот босохыг зүүдэлсэн. Би-эгэл хүн! Аян замд явах сайхан ч, эргэж, ирэх бүр сайхан, Амраг бүсгүйдээ магтуулах сайхан ч, зэмлүүлэх бүр сайхан. Аливаад хянуур болгоомжтой улс намайг хурц зантай гэлцдэг ч Алганы хонхорт үл тогтох бөөрөнхий байхыг хүсээгүй! Би-эгэл хүн! Халамцуу ирчихээд агсан тавьж нехдедее тунирхаагүй Хавийн улсыг түйвээж, охидыг айлгаагүй, Хааяа хэтрүүлсэн бол өөрөө л шаналж Хашгичиж зовоодоггүй гэргийдээ баярласан! Би-эгэл хүн! Харыг хар, цагааныг цагаанаар нь хэлж Хан хорвоод нөхөр, дайсан байдгийг ялгана, Нөхөдтэйгээ ууна ч, дуулна ч... Нөмөр болсон гэртээ наргина ч, жаргана ч... Би-эгэл хүн! Амьдрал минь уртхан тууж шиг ч бай, Аль эсхү...

"Someone like you" made her A STAR !!!

ADELE ~ is one of the most amazing singer EVER !!! Who has exploded the music world with her brilliant voice and past bitter love story... She once met a guy who made her broken hearted girl. She already expressed that She can not find someone like him in her life again by "Someone like you" But, life still goes on, she met an another one who saved her from the heartbroken pain. She also expressed that She is now not a Broken hearted girl anymore, even she can be free from love suffering by Setting a fire to the rain !!! Finally, What brought her to this grand success is just her past love pain.... She felt pain and made it reality by her songs to be re-born. And she's done, she made it !!! And I adore her and love her.... I am obsessed with her songs written  for her impossible love.....