Posts

Iron Lady Margaret Thatcher

"Амжилтанд хүрэх замаа удаан хянуур туулах хэрэгтэй. Замдаа та урьд өмнө нь огт төсөөлж ч байгаагүй олон зүйлийг мэдэж, шинэ шинэ нээлт хийж, өөрийгөө таньж мэдэх болно. Ингэж шат шатаар аажим урагшилсан таны амжилтыг хэн ч хэзээ ч бусниулж чадахгүй. Зарим хүмүүс амжилтанд хүрэх гэж хэт яарсанаас болж олсон амжилт нь хэврэг байдаг бөгөөд буцаад ёроол руу нурж унахдаа ч амархан байдаг. Та нэгэнт л ямар нэг зүйлийг зориглон барьж аваад оргилд нь хүрэхийг хичээж байгаа бол алгуур няхуур урагшлах нь хамгийн зөв зам юм."   ~ Iron La dy Margaret Thatcher

"Алмаз, очир эрдэнийн эрэлд гарсан далайн дээрэмчин байсан бол зорилго минь тов тодорхой байх байлаа... "

"Миний амьдрал хэзээ нэг тогтож өгөх юм бол оо? Салхинд хийссэн хамхуул шиг явахаас одоо арай л залхаж байх шиг ээ" гэсэн бодол өдөр тутмын үйл хэргийн явц дунд хааяа нэг орж ирэх нь сэтгэлийг минь нэг л тухгүй болгоно. Тэгээд л бодно "Би юуны төлөө ер нь яваад байна вэ? Чухам юунд хүрэх гэж?" Алмаз, очир эрдэнийн эрэлд гарсан далайн дээрэмчин байсан бол зорилго минь тов тодорхой байх байлаа... Гэтэл, надад одоогоор тийм товч тодорхой байхгүй байна гэдэг өдий хорин хэдэн настай залуу хүний хувьд ичмээр зүйл. Яагаад энийг бичих болсоноо ч нэг их сайн мэдэхгүй байгаа ч, магадгүй зүгээр л "хэн нэгэн"-тэй ярилцахыг хүссэн биз. Магадгүй бичвэр үйлдээгүй их удсан учраас биз. Хуучны цаг үеээ санаж байна аа... Ахынхаа найзад дурлачихаад алдаа оноотой бүдэрч, босож явсан өдөр хоногууд минь өнөөдрийн яах нь үл мэдэх сонин амьдралаас минь хамаагүй илүү жаргалтай, хамаагүй илүү утга учиртай ч байсан юм шиг. Өдөр хоног өнгөрөх тусам хүн л юм чинь, залуу л хүн юм чи...

"Сайхан"

Image
Санаа нэг алдаад сар ширтэх сайхан Санаа нийлсэн нэгэнтэй саатан ярилцах сайхан Сэтгэлээ цэгцэлчихээд эргээд нэг харах сайхан Сэмхэн түүнийгээ ширтээд нууцхан хайрлах сайхан   Сайхаан, энэ амьдрал сайхан   Ядарч зүдэрхэд түшиж тулах хань ижилтэй байх сайхан Яадгаа алдан зутарч явахад ижий аавтай байх сайхан Ямар би төгс биш, далий гишгэхэд дэргэдээ андтай байх сайхан Ямар нар тэнгэрт үргэлж мандах биш, бүрхэг үүлэн дор дүү нартай байх сайхан   Хэлээгүй ч сэтгэлдээ хадгалж явдаг хайртай байх сайхан Хандарч үзээгүй ч сайхан хархүүг хараад дурлаж явах сайхан Ааруул идээний дээж хайрлах өвөө эмээтэй байх сайхан Алдаа оноог минь үнэлж дүгнэх ахтай байх бас л сайхаан!   Гишгэх газар, атгах шороотой эх оронтой байх сайхан Гэрээ санаад нулимс мэгшвэл гүйгээд ирэх хаягтай байх сайхан Гадаа хүйтэн ч халуун ам бүлтэй байх сайхан Гэрэл гэгээтэй амьдрал өөд тэдэнтэйгээ тэмүүлэх сайхаан...   Дуудаж дуудуулах нэртэй байх сайхан Дурлалдаа шатаад гуниглаж явах ч бас сайхан ...

The resolutions of 2015

Image
Well, let me say this 2014 was like riding a horse just like it was "a horse year" on the calendar. Everything happened so fast but no effects. I mean, I didn't reach for my goals. These 365 days just flush away in front of my eyes. But time is a time. It runs without no excuses. I believe everything happens for a reason. Therefore, I took this past one year as my preview of the Success of 2015. Two years ago, when I was waiting for letting go my 2012 year with my newly made friends from abroad, I was asked a very strange but common question. - What is your resolution? That time, I couldn't figured that out what did it mean. Since I was so curious and hurry to know about it. I went home (a year after) looked up in the dict. And it said "My goals or the things I want to reach for in following year". So, this year it took a whole one year for me to point out my resolutions for upcoming year. So, here I go: 1. Establishing NGO which only runs its proc...

Нулимс хэзээ ч ширгэдэггүй

Image
Нулимс хэзээ ч ширгэдэггүй Нууж унагасан нулимс ялангуяа... Амьдралд чи хөл алдана, түших хүнгүй Анхны хайр аа л гэж гуниглан газар ширтэнэ, өөр хүнгүй Ахин мэлмийгээ чи чийглэн үдшийг ганцаар үднэ Аргадаж өөрийгөө хуурсан ч нулимс чинь ширгээгүй... Унагасан дусал нулимс бүрийнхээ тоогоор Ухаангүй үйлдсэн алдаа бүрийнхээ араас Сэтгэл чинь шимширч, хүйтэн цайзад даарна Саруул ирээдүй чинь бүүдийж тэнгэр харанхуйлна Худал инээмсэглэнэ, түүнийг чи харахдаа Хуурч өөрийгөө инээд гэдэг мэдрэлээр чимнэ Инээсэн нүдний чинь харцанд Итгэл алдсан нулимсын уг нуугдаж байдаг Тэр чамд хэзээ ч эргэж ирэхгүй Тэгэхээр нулимс чинь хэзээ ч ширгэхгүй Нэгэнт л уйлсан нулимс хэзээ ч ширгэдэггүй Нэхэж сэтгэл чинь хэзээ ч тайвширдаггүй Хэн нэгэнд зүрхээ шимширтэл гомдоод Хээвнэг инээмсэглэлийн ардаа зүрхэндээ чи уйлсан бол Хэн нэгнийг бардам зангаараа хөөж явуулчихаад Хэзээ эргээд ирэх бол гэж хүлээж нулимсаар сийлэгнэсэн бол Хайртай хүнийхээ зүрхэнд Хамаагүй хар чулууг авч шидчихээд ...